Татварын Ерөнхий Газар

Нийслэл хотын албан татвар.

Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг худалдан авсан этгээдэд энэ хууль үйлчилнэ.

  • Жижиглэнгийн худалдаагаар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг борлуулсан этгээд
  • Зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ үзүүлсэн этгээд
  • Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд Нийслэл хотын албан татвар төлөгч байна.

Бараа

Бүх төрлийн тамхи

Янжуур тамхи --MNS 5024:2013

Дүнсэн тамхи  -  MNS 6274:2013

Навчин тамхи -MNS 6422:2013

Бүх төрлийн архи

-Цагаан болон өвөрмөц архиMNS 0179:2009

Төрөл бүрийн дарс,  дарсны төрлийн бүтээгдэхүүн -MNS 5074:2011

 

Ликёр болон ликёрын төрлийн архи --MNS 5984:2009

 

Бүх төрлийн шар айраг-MNS 0181:2008

Үйлчилгээ

Зочид буудал

Зочид буудалд тавих ерөнхий шаардлага - MNS 4588:2008

Амралтын газар

Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага -MNS 6043:2009

Ресторан

Хоолны газрын ангилал, зэрэглэл ерөнхий шаардлага

-MNS 4946:2005

Баар

Хоолны газрын ангилал, зэрэглэл ерөнхий шаардлага

-MNS 4946:2005

Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэл, бүртгэх байгууллагаас олгосон регистрийн дугаар нь албан татвар суутгагчийн дугаар байна. Албан татвар суутгагчийн дугаар нь татвар төлөгчид зөвхөн нэг удаа олгогдох байнгын дугаар байна. Албан татвар суутгагч нь татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс эхлэн албан татвар суутгагчаар татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Албан татвар суутгагч нь: үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор харьяалах татварын албанд бүртгүүлнэ.

Албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнг үндэслэн тодорхойлох бөгөөд уг үнийн дүнд бусад албан татвар, төлбөр хураамжийг хамруулахгүй.

Борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй, бараа, ажил, үйлчилгээг харилцан солилцсон, харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд, эсхүл өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн, өр төлбөрийг албан татвар ногдох барааг шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан бол албан татвар тооцох үнэлгээг Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-ын дагуу харьяалах татварын алба тодорхойлно.

ЖИШЭЭ 1: “ААА” компани 2015 оны 4 дүгээр улирлын нийт борлуулалтын орлого дараах байдалтай байсан гэж үзвэл албан татвар тооцох үнэлгээ болон албан татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё

Борлуулалтын орлогын нийт дүн: Архи, тамхины борлуулалтын орлого 12,000,000₮ Зочид буудлын орлого 16,000,000₮ Үсчин, гоо сайхны үйл ажиллагааны орлого 2,000,000₮ Рестораны үйлчилгээний орлого 5,000,000₮ Нийт борлуулалтын орлого 35,000,000₮ Тооцоолол: Албан татвар тооцох үнэлгээ буюу борлуулсан барааны үнийн дүн 35,000,000₮ Төлбөл зохих НХАТ-ын дүн: 35,000,000 x 1% = 350.000₮ Тайлбар: Цогцолбор, байгууламжид харьяалагдах бүх үйлчилгээг оруулан тооцно.

ЖИШЭЭ 2: Хэрвээ “С” зочид буудал нь ресторан үйл ажиллагааг “А” компанид, үсчин, гоо сайхны үйлчилгээг иргэн “Б”-д тус тус түрээслүүлсэн бол нийслэл хотын татвар тооцох үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё. /бусад нөхцөл өмнөхтэй ижил/

Борлуулалтын орлогын нийт дүн: Архи, тамхины борлуулалтын орлого 12,000,000₮ Зочид буудлын орлого 16,000,000₮ Үсчин, гоо сайхны үйл ажиллагааны орлого 2,000,000₮ Рестораны үйлчилгээний орлого 5,000,000₮ Нийт борлуулалтын орлого 35,000,000₮

Тооцоолол: Төлбөл зохих нийслэл хотын албан татварын дүнг тооцохдоо 35,000,000₮-өөс Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасны дагуу рестораны түрээсийн орлогын дүнг тусад нь тооцохоор хасаж, үлдсэн орлогын дүнгээс татвар тооцон ногдуулбал дараах байдалтай байна.

Төлбөл зохих албан татварын дүн: 30,000,000₮x1%=300,000₮

Тайлбар: Харин ресторан түрээслэгч “А” компани дээр дурьдсан үндэслэлээр татвар суутгагчаар бүртгүүлж нийт борлуулалтын орлогын дүнгээс татварын тооцож ногдуулна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 29/19 дугаар тогтоолоор Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, борлуулсан бараанд /НХАТТ хуулийн 7.1, 7.2-т заасан/ ногдуулсан албан татварын хувь хэмжээг 1.0 хувь байхаар баталсан.

НХАТТ хуулийн 7.2.1 - 7.2.4-т /зочид буудал, амралтын газар, ресторан, баар/ зааснаас бусад үйлчилгээг Нийслэл хотын албан татвараас чөлөөлнө.

Албан татвар суутгагч нь тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө. Албан татвар суутгагч нь албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг хуулийн этгээд дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор, хувь хүн дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанаас баталсан маягтын дагуу өссөн дүнгээр гаргаж, харьяалах татварын албанд тушаана.

:)