Татварын Ерөнхий Газар

Галт зэвсгийн албан татвар.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд

Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.

Галт зэвсгийн төрөл

Албан татварын хэмжээ /жилд,төгрөгөөр/

1

  Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг

15 000

2

Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг

  6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг

  6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг

  үрлэн сумтай галт зэвсэг

           

            30 000

60 000

30 000

Дараах галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:

  • музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;
  • байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг

1. Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх ба эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулна

2. Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авна.

3. Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор бүртгүүлнэ.

Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор харьяа татварын албанд төлнө.

:)