Татварын Ерөнхий Газар

Агаарын бохирдлын төлбөр.

1.    түүхий нүүрс олборлогч;

2.    органик уусгагчийг үйлдвэрлэгч;

3.    органик уусгагчийг импортлогч;

4.    автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;

5.    агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;

6.    агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

1.    Олборлосон түүхий нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна.

2.    Төлбөр ногдуулах органик уусгагчийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

3.    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

4.    Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

5.    Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.

6.    Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн улсын төсөвт төлнө.

-       түүхий нүүрсийг олборлоход килограммаар;

-       органик уусгагчийг үйлдвэрлэх, импортлоход килограммаар;

-       автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар;

-       агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар.

ü  Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. 

ü  Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

ü  Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараахь байдлаар тогтооно:

тотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал

CO2 хийн ялгарал (г/км)

Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/

A

121-180

1800

Б

181-250

2100

В

251-350

3500

Г

351-500

5000

Д

501-750

7500

Е

751-ээс дээш

9500

ü  Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

1.    Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр төлбөрөөс чөлөөлнө.

2.    Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө. 

3.    Энэ хуулийн 7.3-т заасан А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд чөлөөлнө.

4.    Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит тракторыг төлбөрөөс чөлөөлнө.

5.    Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.  

6.    Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална.

1.    Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө.

2.    Төлбөр төлөгч нь үйлдвэрлэх, импортлох органик уусгагчид ногдох төлбөрийг химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахын өмнө харьяалах татварын албанд төлнө.

3.    Төлбөр төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэлтэй байна. 

4.    Төлбөр төлөгч нь Агаарын тухай хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс тухайн жилд агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисд ногдох төлбөрийг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд төлнө.

5.    Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

-       сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

-       аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

-       татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор гаргаж агаарын чанарын мэргэжлийн албанд ирүүлнэ.

6.    Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

:)