Татварын Ерөнхий Газар

Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хаалтын тайлангийн хурал боллоо.

    Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал Корпорейт зочид буудалд өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. 

    Хуралд Сангийн Яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Р.Мягмаржав, Төсвийн орлогын хэлтсийн зөвлөх Э.Санал, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, ТЕГ-ын газар, хэлтсийн дарга, удирдлагууд, Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши,  ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хурлаар ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал:  төслийн үйл ажиллагааны тухай, ЖАЙКА-ийн мэргэжилтэн Ишигүро Хидэаки:  Олон улсын татвар ногдуулалтыг сайжруулах талаар цаашид анхаарах асуудал, ЖАЙКА-ийн мэргэжилтэн Күмакүра Шигео: Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгоход үзүүлсэн дэмжлэгийн үр дүн ба цаашид анхаарах асуудал сэдвээр тус тус танилцуулга хийж төслийн үр дүнг хамтран хэлэлцсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны талаар санал солилцов. Хурлын төгсгөлд ЖАЙКА-ийн төслийн зөвлөх багийн ахлагч Ивашита Кеничиро татварын албанаас уг төсөлд хамрагдан олон улсын татвараар мэргэшиж буй албан хаагчдад батламж гардууллаа 


:)