Татварын Ерөнхий Газар

“Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” II дахь шатны төслийн хамтарсан удирдах хорооны анхдугаар хурал хуралдлаа.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ болон Монголын татварын албатай хамтран хэрэгжүүлж буй “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвт II дахь шатны төслийн удирдах хорооны анхдугаар хурал 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хуралдаж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд  гарын үсэг зурлаа.

Уг төслийн  зорилго нь Монгол Улсын Татварын ерөнхий газрын олон улсын татварын асуудал хариуцсан ажилтнуудад олон улсын татварын мэдлэг, арга барилыг эзэмшүүлж, практик суурийг бүрдүүлэн, татвар хураалтын ажиллагааг сайжруулснаар Татварын ерөнхий газрын олон улсын татвар болон татвар хураалтын чадавхийг бэхжүүлэн, улмаар татварын удирдлага зохистой, шударга хэрэгжихэд хувь нэмрээ оруулахад орших юм.  

Тус төслийн хамрах хүрээ Улаанбаатар хот болон 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн татварын газар, хэлтсүүд байх бөгөөд  36сарын хугацаанд хэрэгжинэ.    

Хамтарсан удирдах хорооны хуралд ЖАЙКА байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн  газрын дарга Мицүми Сато, Аж үйлдвэрийн хөгжил, Нийгмийн бодлогын газрын дарга  Хироюуки Каваниши, Аж үйлдвэрийн хөгжил,  Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн Рюусүкэ Ватанабэ, ЖАЙКА байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч А.Сайхантуяа         ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал ,   Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтансүх, Татварын орлогын гаүрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг нар оролцлоо.               

:)