Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

Саналаа оруулах.


Хэлэлцүүлэг.

Ganbat2018-02-26
Өөрчлөгдсөн заалт, зүйл, үг үсгийг өөр өнгөөр тэмдэглэвэл их зүгээр бн. Ямар ч бсн татаж авч уншаад саналаа хэлье

Чүлтэмсүрэн2018-02-28
Шинэээр нэмсэн, өөрчлөгдсөн зөөлтуудыг нь тодруулаад өгвөл санал өгөхөд амар баймаар байна

daria2018-03-05
Шинэ хуучин төслийн ялгааг харьцуулах боломжтойгоор хуулийн төслийн загвараа оруулвал татвар төлөгчид илүү ойлгоход амар, санал өгөхөд үр дүнтэй байна

Я.Цолмон2018-03-05
75.6.3-р заалт нь 75.6.11 -р зүйл эрх олгох давхардаж бна.Мөн мэрэгшүүлэх сургалтыг хуулчилах нь шаардлагаггүй гэж үзэж бна

M.Soyolmaa2018-03-05
10.1.4.Илүү төлсөн татварыг буцаан авахад алданги тооцох хугацааны хувьд хязгаарлалт байх эсэх. Мөн татварын хяналт шалгалтын үед хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцдог торгууль ногдуулдаг , харин илүү төлсөн татварт хүсэлт гаргаагүй гэсэн шалтгаанаар алданги тооцож өгдөггүй.

M.Soyolmaa2018-03-05
75.6.3-р заалт нь 75.6.11 -р зүйл эрх олгох давхардаж бна.Мөн мэрэгшүүлэх сургалтыг хуулчилах шаардлагагүй гэж үзэж байна.

Soyolmaa.M2018-03-05
5.1.15. суутгах үүрэг бүхий этгээдийг; / татвар суутган төлөх үүрэг бүхий этгээд/ гэж оруулах.

С.Уянга2018-03-06
Өөрчлөлт орсон хэсгүүдээ тодруулж өгнө үү.

Б.Түмэнбаяр 2018-03-06
НӨАТ ийн тавьгдсан илүү төлөлтийг жилийн эцэст шууд аж ахуй нэгж байгууллагын дансаар оруулдаг болох.

Jagdorj2018-03-06
demjij bn

Jagdorj2018-03-06
Demjij bn

Jagdorj2018-03-06
Demjij bn

Jagdorj2018-03-06
Demjij baina

Jagdorj2018-03-06
Demjij baina

Jagdorj2018-03-06
Demjij baina

А.Бямбажав2018-03-07
НББ-ийн тухай хуулийн 9.6"харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар шимтгэл хураамжийн тооцоо хийхээс .. " гэсэн заалтай ТЕХ-ийн 30.2,30.3.3 -д "харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайлангийн тоо мэдээлэлтэй тохирч байгаа эсэх " гэж оруулах

Б.Байгалмаа2018-03-07
ТЕХ-ийн 72.5-д олгодог цолны нэмэгдлээ олгодог болгомоор байна.

А.БЯмбажав2018-03-07
62.3.1-д "татварын өрийг татвар төлөгчийн авлага, цалин хөлс, тэтгэвэрээс гаргуулна. 62.3.6-д "Татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлснөөс татварын өрийг хураахдаа татвар төлөгчийн гэр бүлийн гишүүдэд ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний орлоготой тэнцэх хэмжээнээс илүү гарсан хэсгийг хураана". Тэтгэврийг 100 хувь хураана гэж ойлгох уу.

Javkhlan2018-03-09
бүр шинээр оруулсан заалтуудад сайшаалтай зүйлүүд байна. Гэхдээ хуучин хуулийг бодоход маш эмх цэгцгүй хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, татвар төлөгч энгийн иргэд ойлгоход бэрх хууль болсон байна. Мөн хуучин хуулиудаас орхигдуулсан зүйл маш их байна. Хуучин хууль нэр томьёо, чиг үүрэг, эрх үүрэг маш тодорхой байсан. Хуулийг шинэчлэн найруулна гэж хуучнаа үгүйсгэх бус сайжруулах талыг баримтпавал сайн байна. Мөн Татварын ангилал, төрөл, хэн хэрхэн тогтоож өөрчлөх хүчингүй болгох эрх бүхий байгууллагыг тусгаж өгөөгүй байна. Улсын төсөв, сум орон нутгийн төсөвт аль төрлийн татварыг хамруулах нь тодорхой байх шаардлагатай байна.

Altanchimeg 2018-03-09
Shinechilsen tatvariin huuliin tusliig demjij bn

Р.Гантөмөр2018-03-09
ТЕХ төсөл-д 1. Хуулийн төслийн 29.1.1-д заасан “...төлбөрийн баримтад үндэслэн” гэдгийн төлбөрийн баримт нь арай явцуу хязгаарлагдмал байна. Иймд санал: холбогдох анхан шатны баримтад гэвэл Учир нь: а/ НББ-ийн тухай хууль дагаж гарсан Сангийн сайдын тушаалаар батлагдсан НББ-ийн АШБ батлах жагсаалтад “төлбөрийн баримт” нь АШБ-ын нэг гэж тусгасан. б/ мөн Хуулийг НӨАТУС-ын програмтай уяж байгаа тул тус системд “төлбөрийн баримт” нь зөвхөн мөнгөн суурьтай байгаа, аккруэль нь “нэхэмжлэх”-ээр үүсч байгаа. Орлого хүлээн зөвшөөрөлт нь стандарт, бүртгэлийн хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөхөөр ААНОАТ-ын тухай хуулийн төслийн 14.1.2-т заасан. в/ НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т төлбөрийн баримтыг тодорхойлохдоо: ... төлбөр тооцоо хийгдсэнийг ... гэж мөнгөн сууриар илэрхийлэгдсэнийг тусгасан

Р.Гантөмөр2018-03-09
Ерөнхийдөө Орлого зарлага хүлээн зөвшөөрөлт нь НББОУС, НББ-ийн тухай хуулиа дагах нь зүйтэй гэсэн санал

Гантөмөр2018-03-09
78-81 зүйлд хариуцлагын арга хэмжээ орж ирж байгаа гэж ойлголоо. Зөрчилийн тухай хуулиар хариуцлага тооцохоо больж байгаа юм уу. Тийм бол нэлээн нарийвчилж тусгах зүйл их байна. Ж: 2008 оны ТЕХ-ийн 75 дугаар зүйл, стандартын шаардлага хангасан кассын машин, баримт олгоогүй, үнийн дүн зөрүүтэй олгосон гэх мэт. төлөх ёстой татварын дүнг 1-10 хувь бууруулсан бол торгуулийн арга хэмжээ байхгүй байна.

Түмэнжаргал2018-03-10
Оршин суугч бус этгээдийн орлогоос авах татварын хувь хэмжээг бууруулах асуудал нь буруу гэж үзэж байна.

энх2018-03-11
1-рт : Х тайлан өгөх нь улсад хор учируулж бгаа юу. юуны учир 60 мя төг-өөр торгож бна ,эсвэл татварыг урьдчилж авч бна уу утгагүй шантааж дарамт хэрэггүй. САНАЛ: 1. Х тайлан өгдөг аан-ээс тайлан огт авахгүй.ажилгаа явуулахаар тайланг авах эсвэл 5 жил үйл ажиллагаа явуулахгүй бүртгэлээс хасж гэрчилгээг хүчингүйд тооцох. САНАЛ: 2-рт: санхүүгийн тайланг аан-үүд өгдөгүй санхүүгийн байгуулага өөрөө хэрэгтэй бол татварын газраас программаар татаж авч бхыг хуульчлах САНАЛ: 3-рт: шинээр байгуулагдсан аан-ын борлуулалтын орлого 50саяд хүрэхгүй бол татвараас 3 жил чөлөөлөх. САНАЛ: 4-рт : илүү төлөгдсөн ба буруу төлөгдсөн татварыг буцааж олгохдоо торгуулийн хүүгийн адил нөхөн төлж өгөхийг хуульчилвал хариуцлага эрс сайжирна

д.сарантуяа2018-03-12
Энэ хуулийн төслийн 4-р зүйлд заасан зарчмын асуудал маш чухал иймд дараах санлыг хүргүүлж байна  Хуульд үндэслэх  Үр нөлөөтэй,  Шуурхай, тасралтгүй байх,  Хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх,  Тэгш, хараат бус байх  авлига ашиг сонирхлоос ангид, хүнд суртал, чирэгдэлгүй байх  олон нийтийн оролцоог хангасан байх  хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим

Д.Сарантуяа2018-03-12
Бизнесийг дэмжиж байна гэдэг агуулгаар урьд хуульд байсан чухал зарчмын зүйл заалт байхгүй болгосон үндэслэлийг тодруулах. Хууль тогтоомжийн хуулийг баримтлан уг хуулийн төслийг боловсруулахдаа одоогийн хуулийг ямар үндэслэлээр өөрчлөлт хийж байгаа талаар бодит байдалд хийсэн эрх зүйн дүгнэлт, ХШҮ-хийсэн тооцоололыг шаардах, үр дагаварт нь, үнэлгээ хийсэн байдалд, иргэний оролцоог хангах зарчмыг тусгаагүй үндэслэлийг тодруулах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, мэргэжлийн болон судлаачдын санал авсан эсэх, санал асуулга авах зэрэг хуульд заасан шаардлага хангаж ажилласан талаар тодруулга авах шаардлага байна.

Д.Сарантуяа2018-03-12
Татварын албаны нийтлэг үйл ажиллагаг хэрэгжүүлэхдээ дараах заалт орж ирсэн эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, үр нөлөөтэй байх эсэх, хэрвээ татвар төлөгч зөвшөөрөхгүй бол асуудлыг яаж шийдвэрлэх талаар заалт оруулах, энэ үйл ажиллагаанаас ТУБ-д эс үйлдэл гарах гарвал хариуцлага яаж тооцох хэн нь хариуцлага хүлээх зэрэг энгийн ойлгрмтой тодруулах шаардлагатай ТА-ны нийт байцаагчдын 20 хувь ХШ ажил хийдэг гэж бодвол бусад байцаагчийн эрх тодорхойгүй болж байгаа үндэслэлийг тодруулах Хуулийн төслийн 20.1-д "Татвар төлөгчийн зөвшөөрөлтэйгээр хэрэгжүүлнэ"гэсэн заалтын татвар төлөгч зөвшөөрөхгүй бол ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаара заалт байх нь зүйтэй гэж үзэж байна. мөн хуулийн Хуулийн төслийн 37.10-д энэ хуулийн 37.3-т зааснаас бусад үндэслэлээр ХШ хийхийг хориглоно. Энэ заалтын үндэслэлийг тодруулах шаардлагатай байна.

Д.Сарантуяа2018-03-12
Татварын албан удирдлага болон ТУБ-ын хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлэх тохиолдолд түгээмэл байдаг. Иймд энэ асуудлыг зохицуулсан ЗЕХуульд байгаа зүйл заалтыг заавал зааж өгөх шаардлагатай. 16. 75-р зүйл Татварын албаны нэгдмэл, төвлөрсөн удирдлагад ТЕГ-ын дэд дарга, газуудаас бүрддэг, газар мөн дэд даргатай, хэлтэс ч мөн дэд даргуудтай байдаг байтал тэлгээрийн эрх, үүрэг хариуцлагын заалтыг үе үеийн ТЕХ-д орхигдуулсан байдаг энэ ямар үндэслэлтэй болохыг тодруулах. Яагаад үүнд гормын санал өгч байна гэвэл энэ хуулиар Татвар төлөгчдийн баазыг тэлэх огт татвар төлдөггүй байсан татвар төлөгч рүүгээ чиглэсэн бодлого барих гэж байгаатай холбоотой, татварын албаны өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шат шатны удирдлагын ажлыг зохион байгуулах ажлын арга урьд өмнөхөөс шинэлэг арга барилаар ажллах хэрэгцээ шаардлага гарч ирж байна.

Д.Сарантуяа2018-03-12
75.7-р зүйлд татварын ерөнхий байцаагчийн эрхийг тушаалаар шилжүүлэх эрх зүйн дүгнэлт, үндэслэлийг тайлбарлах, сөрөг үр дагавар үүсэх тохиолдолд хариуцлагын заалтын талаар, авлига ашиг сонирхлоос ангид, хүнд суртал, чирэгдэлгүй байх баталгаа яагаад гэвэл дэд дарга нарын хуулиар хүлээсэн эрх, үүрэг хариуцлага байхгүй, тул асуудлыг хариуцах эзэнгүй болох эрсдэлтэй гэж үзэж байна.

Tuya2018-03-12
Сайн байна уу? Хэлэлцүүлгийг хамгийн сүүлд өгсөн саналыг эхэнд нь харах байдлаар эрэмбэлнэ үү.

B.Bat-Erdene2018-03-13
10.1.4.Илүү төлсөн татварыг буцаан авахад алданги тооцох хугацааны хувьд хязгаарлалт байх эсэх. Мөн татварын хяналт шалгалтын үед хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцдог торгууль ногдуулдаг , харин илүү төлсөн татварт хүсэлт гаргаагүй гэсэн шалтгаанаар алданги тооцож өгдөггүй.

Болормаа2018-03-13
шинэчилсэн хуулийн төслийн саналыг дэмжиж байна.

Насанбат2018-03-13
Татварын ерөнхий хууль болон ААНОАТ-тай холбоотой 2 санал байна. 1. ТЕХ -ийн 16 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг авах арга хэмжээ гэсэн хэсэгт 16,2 дээр Энэ хуулийн 16.1-д зааснаас өөр хэлбэрээр аливаа этгээд нь татвар төлөхөөс зайлсхийх замаар ашиг хүртсэн бол гэсэн нь 16.1 дээрх үйлдэл,эс үйлдлийг хийсэн байвал ямар нэг тохируулга нөхөн ногдуулалт хийхгүй гэсэн санаагаар ойлгогдож байна. Мөн 16-р зүйлийн Энэ хуулийн 16.3-д заасан нөхөн ногдуулалт хийхдээ тохируулга хийж буй татварын жилээс өмнөх 5.жилээр тооцож гүйцэтгэнэ гэдэг нь юуг, ямар шалгуураар ,ямар мэдээлэл дээр тооцоолол хийх нь тодорхой бус байна. 2. "эцсийн эзэмшигч " гэсэн ойлголттой холбоотойгоор хэд хэд дамжсан схем бүхий / охины охин компани гэх мэт/ компаниудаас Ногдол ашиг эцсийн эзэмшигчид очихын тул хэд хэдэн удаа ногдол ашгийн татвар төлж байж / Толгой компани бүрт татвараа суутгуулж ногдол ашгаа авна/ олгогдохоор байгааг шууд эцсийн эзэмшигчид олгосон байвал 10 хувиар 1 удаа татвар суутгадаг байхаар тусгах саналтай байна. Баярлалаа

Удамбор2018-03-14
татвар төлөх хугацааг сунгах хугацаа хэт урт байна 180 хоногоос хэтрэхгүй байх хэрэгтэй ААН болгон хүсэлт гаргаад байвал төр төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрнээ,хамгийн гол нь бүх бэрхшээл зовлонг нь мэддэг татварын байцаагчдаас санал өргөн авах хэрэгтэй

Золзаяа2018-03-14
Татварын улсын байцаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд мэргэшсэн олон жил ажилласан туршлагатай байцаагчид цолны нэмэгдэл олгох, авч байгаа цалин нь амьдарлын баталгааг хангахад хүрэлцэхүйц байх юм бол өндөр боловсролтой чадвартай залуучууд орж ажиллах юм. Иймд татварын улсын байцаагчийн нийгмийн асуудалд анхаарч байж л төрийн үүргийг хэрэгжүүлэх баталгаагаар хангагдана.

Р.Гантөмөр2018-03-14
Хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын задаргаа дугаар буруу дугаарлагдсанаас уг зүйлийн дараагийн дугаарыг засах хэрэгтэй байна. Мөн хариуцлагын заалтыг Зөрчлийн тухай хуулиас татахыг дэмжиж байна

Р.Гантөмөр2018-03-14
Хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын задаргаа дугаар буруу дугаарлагдсанаас уг зүйлийн дараагийн дугаарыг засах хэрэгтэй байна. Тухайлбал 30.2.1 гэхийг 30.3 гэж авсан байна. Мөн хариуцлагын заалтыг Зөрчлийн тухай хуулиас татахыг дэмжиж байна

Э.Алтанчимэг2018-03-15
1. энэ хуулийн төслийн 4.1,4.2дах заалтын уялдаа холбоо алдаатай. Мөн дараах зарчимыг нэмж тусгах шаардлагатай хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа нээлттэй ил тод байх, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид хүнд суртал чирэгдэлгүй байх, 2. төслийн 5.1.5-г суутган төлөх эрх бүхий этгээд гэж нэг мөр ойлгогдохоор зааж өгөх. 3. төслийн 10.1.4.Илүү төлсөн татварыг буцаан авахад алданги тооцох хугацааны хувьд хязгаарлалт байх эсэхийг тодорхой заах. 4.төсөлд НӨАТ ийн тавьгдсан илүү төлөлтийг жилийн эцэст хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр шууд аж ахуй нэгж байгууллагын дансаар оруулдаг болгож хуульчилж өгөх. 5. төслийн 20.1-д татвар төлөгч зөвшөөрсөн тохиолдолд гж заасан бна үүнд нэмж хэрэв татвар төлөгч зөвшөөрөхгүй тохиолдолд яахыг нь заах нь зүйтэй 6.төслийн 37.10 ХШ-ын ТУБ -аас бусад байцаагчдын эрх үүргийг тодорхой зааж өгөх, Мөн татварын албаны удирдлага болон ТУБ татварын албаны байцаагч Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн асуудлыг заавал хуульчлан зохицуулж өгөх, энэхүү төслийн 78-81 дүгээр зүйлд заасан хариуцлагын арга хэмжээнд удирдлага дарга нарын үүрэг хариуцлагыг тодорхой зааж хариуцах эзнийг нь тодорхой зааж өгөх. 7. төслийн 75.3.6, 75.3.11 дээрх заалтуудаар эрхийг давхардуулан заасан байна үүнийг цэгцлэх. ерөнхийдөө хуулийн төсөл нь татвар төлөгч энгийн иргэд ойлгоход бэрх, дарамт учруулсан үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэнд нь халдсан гэж хэлж болохоор бүдүүлэг хууль болсон байна. Мөн хуучин хуулиаас орхигдуулсан зүйл маш их байна. Хуучин хууль нэр томьёо, чиг үүрэг, эрх үүрэг тодорхой байсан тэдгээрээс хэрэгтэйг нь хууль судалгаа шинжилгээний бодит дүгнэлтэд үндэслэн тусгах хэрэгтэй болов уу. Мөн Татварын ангилал, төрөл, хэн хэрхэн тогтоож өөрчлөх хүчингүй болгох эрх бүхий байгууллагыг тусгаж өгөөгүй байна. Татвар төлөгч иргэддээ хүндрэл учруулж оршин суугч бус этгээдээс авах татварын хувь хэмжээг багасгаж өгсөн нь туйлширсан тэгш эрхийг зарчим алдагдсан хууль болжээ энэ нь буруу шүү.

Эрдэнэцэцэг2018-03-16
1.Хувиараа худалдаа наймаа хийдэг иргэдээс татварыг хураан авахын тулд ebarimt-ыг хэвлүүлдэг болох хэрэгтэй байна. Одоо нарантуул барс дүнжингарав худалдааны төвүүд худалдаа хийдэг иргэдээс гадна Гранд плаза гэм мэт зарим төвүүдийн худалдаачид ebarimt өгдөггүй. Мөн үсчин гоо сайхан гэх мэт үйлчилгээний газрууд өгдөггүй эдгээрийг хамруулвал татварын бааз суурь нэмэгдээд бүгд эрх тэгш татвар төлөгч болно гэж үздэгээ хэлмээр байна. 2. Татварын байцаагч нарын авлигад өртөх байдлыг бууруулах талаас нь хуулинд оруулж өгөх хэрэгтэй. Татварын ихэнхи байцаагч нар гар харсан байдлаар ханддаг нь нууц биш зарим нь бүр дарамтлах санаатай, ёс зүйн талаас нь сайтар сургах хэрэгтэй байнаа

Б.Өсөхбаяр, Х.Хурметхан2018-03-16
“ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Хуулийн төслийн талаар дараахь саналтай байна: 1. Төслийн 5.1.2.“бодит үнэ тодорхойлох зарчим” гэж харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээнд хэрэглэсэн үнийг харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнэтэй харьцуулалтын шинжилгээ хийх болон бусад аргуудыг ашиглан үнийг тогтоож татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохыг; гэснийг .“бодит үнэ тодорхойлох зарчим” гэж харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээнд хэрэглэсэн үнийг болон харилцан хамааралгүй этгээдийн хооронд үнэ төлбөргүйгээр хийгдсэн ажил гүйлгээг бусад харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнэтэй харьцуулалтын шинжилгээ хийх болон бусад аргуудыг ашиглан үнийг тогтоож татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохыг; гэх; 2. Төслийн 5.1.3. заалтыг "бодит үнийн арга" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн болон харилцан хамааралгүй этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний үнийг бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу тодорхойлохыг; гэх; 3. Татвар төлөгч татварын хуулийн өөрчлөлт, хуулийн нэр томьёоны утга агуулгын ойлголтын зөрүүгээс татвар ногдуулах, төлөх, тайлангах үүргээ санамсаргүй үйлдэх тохиолдол гардаг. Иймээс Төслийн 5.1.16. “татвар төлөхаас зайлсхийх” гэсэн тодорхойлолтыг санаатайгаар болон санамсаргүй үйлдэл , эс үйлдэхүйгээр тусад нь тодорхойлох; 4. Төслийн 5.1.23-т “хураагч” гэж гэсний дараа Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө гэж нэмэх; 5. Төслийн 5.1-д 15.5 тусгасан “Залилангийн гэмт хэрэг” гэсний талаархи тодорхойлолтыг тусгах 6. Төслийн 16 дугаар зүйлийн холбогдох заалтыг татвар төлөгч, Татварын улсын байцаагч нарт ойлгомжтой болгох болон нэр томьёоны тайлбар хийх, 7. Төслийн 36 дугаар зүйлд татвар төлөгч бусдад үнэ төлбөргүйгээр бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээг үзүүлсэн, газар эзэмших, ашиглах болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлсэн бол бодит үнийн арга хэрэглэнэ гэсэн заалт нэмэх 8. Төслийн 37.10.2 заалт нь Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд заасан төслийн 73.1.3, 74.5, 74.6 дахь заалттай зөрчилдсөн байх тул 37.10.2 заалтад “Татварын улсын байцаагч...” гэсний өмнө “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр” гэснийг нэмэх 9. Төслийн 37.10-т Төслийн 74.1.4-ийг үндэслэн “37.10.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага татвартай холбогдсон хэрэгт шинжээч томилох асуудлыг шийдвэрлэхдээ тухайн татвар төлөгчийн татварын албаны хяналт шалгалтад хамрагдсан байдлыг харгалзан өмнөх шалгагдсан татварын албаны дээд шатны байгууллагын Татварын улсын байцаагчдаар шалгуулах” 10. Төслийн 38.3-т “...дугаартай гэсний дараа “албан ёсны хэвлэмэл маягт” гэж нэмж оруулах 11. Төслийн 42.1-т заасан Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн заалт болох “нөхөн ногдуулсан татварын 10 хувийг төсөвт төлсний үндсэн дээр” гэснийг хасах 12. Төслийн 42.8 дахь заалт нь хяналт шалгалт хийсэн Татвар улсын байцаагчийн нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн мэдлэг, чадвараас хамааралтайгаар дахин шинэ нөхөн ногдуулалтын акт гаргуулах нь татвар төлөгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болох бөгөөд тус заалт нь 42.12 заалттай зөрчилдсөн байх тул уг заалтыг хасах 13. Төслийн 44 дүгээр зүйлд татвар төлөгчийн илүү төлсөн татварыг шийдвэрлэх дарааллыг 44.1.1. татвар төлөгч зөвшөөрлөөр бусад татварт суутган тооцох, 44.1.2. татвар төлөгч зөвшөөрлөөр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох 44.1.3. буцаан олгох гэсэн дарааллаар өөрчлөх --------------ₒₒₒ----------------------

svhee2018-03-17
Х тайлангаас 60 мя төг авах бол утгагүй 30 мя аан-ийг татан буулгаж бгаа юм бна. Х тайлан гаргах нь улсыг хохироогоод байвал жилд нэг удаа авдаг болгож болно.улирал бүр авч бсан нь ажилгүй дарга нарын шинж, хэрвээ ажил явуулаад тайлан гаргаагүй бол шалгаж арга хэмжээ авах систем бүрэн бий. САНАЛ- 1. " Х " тайлан гаргадаг аан-нүүдийг ажиллагаа явуулсан цагтаа тайлан өгдөг болгох. /тэр хугацаанд тайлан өгдөггүйгээр/ аан-үүд санхүүгийн тайлан гаргадаггүй санхүү өөрсдөө татварын байгуулагаас татаж авдагаар хуульчлах санал: 2. " Х " тайлан өгдөг компаниудаас 60 мя -аар торгодогийг хасах. САНАЛ: 3. гадаадын уул уурхай банк санхүү хоолны газар, буудал, офисс,гм монголын хийдэг хялбараар мөнгө олдог гадаадын байгуулагуудаас арай илүү татвар авах САНАЛ: 4. шинээр байгуулагдсан /уул уурхай банк санхүүгаас бусад / аан -ээс 3-5 жил татвар авахгүй бх САНАЛ : 5. үнс хог саахар ургамалын тос шар буурцаг, жимс зөгий загас гахай шувуу сайн үүлдэрийн амьтан үржүүлэх гм-ийн үйлдвэрлэл явуулдаг аан -ээс 10жил татвар авах зарим д нь нөхвөр олгохоор хуульчлах

Д.Байгалмаа 2018-03-19
1 дүгээр санал: 29.1.5.энэ хуулийн 24.4-т зааснаас бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй. / 29.1.5.энэ хуулийн 24.4-т зааснаас бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэх / 2 дугаар санал. Хөрөнгийн бүлэг Ашиглах нийт хугацаа /жилээр/ 1 Барилга, байгууламж, газрын тохижилт 25 2 Машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 10 3 Компьютер, дагалдах тоног төхөөрөмж, програм хангамж 2 4 Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ Хүчин төгөлдөр байх хугацаанд 5 Бусад хөрөнгө 10 үүнийг хуучинаар нь буюу 13.2.Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна: Үндсэн хөрөнгийн бүлэг Ашиглах хугацаа /жилээр/ 1 Барилга, байгууламж 40 2 Машин, механизм, техник, тоног төхөөрөмж 10 3 Компьютер, түүний эд анги, программ хангамж 3 4 Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө 10 5 Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ Хүчин төгөлдөр байх хугацаанд 6 Бусад үндсэн хөрөнгө 10 7 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга, байгууламж 20 8 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи үйлдвэрлэлийн зориулалттай машин, механизм, техник, тоног төхөөрөмж 3 болгох 3 дугаар санал: 24.4.Албан татвар төлөгч тухайн татварын жилд үйл ажиллагаа эрхлээгүй бол дараагийн татварын жилээс эхлэн улирал бүр 60,000 төгрөгийн тогтмол татвар төлнө. энэ хуулийг хучинаар нь буюу төлөхгүй болгох 4 дүгээр санал: 29.4.Энэ хуулийн 29.3-т заасан албан татвар төлөгчийн буцаан авах, илүү төлсөн татварыг дараах журмаар буцаан олгохдоо аж ахуй нэгжийн төрөл оруулж өгөөч: 5 дугаар санал: 29.1.5.энэ хуулийн 24.4-т зааснаас бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй./ 29.1.5.энэ хуулийн 24.4-т зааснаас бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэх / 6 дугаар санал: 78.1.1.төлөх ёстой татварын дүнг 10-аас 25 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын 25 хувиар; 78.1.2.төлөх ёстой татварын дүнг 25-аас 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын 50 хувиар; 78.1.3.төлөх ёстой татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын 100 хувиар эдгээр хувийг багасгах 7 дугаар санал: Үндсэн хөрөнгийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасна одоо хуулиар нь байлгах / үндсэн хөрөнгөд төлсөн НӨАТ-г хасахгүй /

Хатанбаатар2018-03-20
Дэмжиж байна аа Гэхдээ мөнгө нь дансаар орж ирдэг ААН-үүд бид л татвар төлдөг, Бэлэн мөнгөөр тооцоо хийдэг бүх төрлийн ченжүүд авто машины наймаачид лангуу ажиллуулдаг хүмүүс огт татвар төлдөггүй Орлого тодорхой биш гэдэгээр хайцайлаад л болоо Олон тооны лангуу түрээсэлдэг худалдааны төвүүдийн лангууны тоог гаргаж бодит түрээсийг нь түрээслэгч нараас нь авах хэрэгтэй Тэд 1 лангууг маш багаар мэдүүлдэг Түрээслэгч нараас бол бодит үнээ өндөр авдаг,

Гантөмөр2018-03-20
Татварын орлогын бүртгэлийн талаар. Төсвийн орлогыг төвлөрүүлж буй арилжааны банкны хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

Ариунгэрэл2018-03-21
ТЕХ-ийн 75-р зүйлийг дэмжихгүй

Э.Алтанчимэг2018-03-22
шинэ хуульд татварын албаны ажилтан болон татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашигийг хохироохгүй байхын тулд татварын албаны дэргэдэх хуулийн хэлтэстэй байхаар хуульчилж өгнө үү.Одоогийн байгаа хэлтэсийн хуулийн зөвлөх мэргэжилтнүүд цөөхөн байна. хэлтэст доод тал нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй хуульч хууль сахиулах албан хаагч нарыг баг болгон ажиллуулахаар хуульчлах шаардлагатай байна.

Ариунзул2018-03-22
шинэ хуульд татварын албаны ажилтан болон татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашигийг хохироохгүй байхын тулд татварын албаны дэргэдэх хуулийн хэлтэстэй байхаар хуульчилж өгнө үү.Одоогийн байгаа хэлтэсийн хуулийн зөвлөх мэргэжилтнүүд цөөхөн байна. хэлтэст доод тал нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй хуульч хууль сахиулах албан хаагч нарыг баг болгон ажиллуулахаар хуульчлах шаардлагатай байна. Татварын улсын байцаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд мэргэшсэн олон жил ажилласан туршлагатай байцаагчид цолны нэмэгдэл олгох, авч байгаа цалин нь амьдарлын баталгааг хангахад хүрэлцэхүйц байх юм бол өндөр боловсролтой чадвартай залуучууд орж ажиллах юм. Иймд татварын улсын байцаагчийн нийгмийн асуудалд анхаарч байж л төрийн үүргийг хэрэгжүүлэх баталгаагаар хангагдана.

Сэлэнгэ2018-05-09
Татварын ерөнхий хуулийн төслийн 70 дугаар зүйл нь 70.1.1-т татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг МБ-наас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар заасан нь эдийн засгийн хямралын үед бизнес эрхлэгчдэд дарамт учруулахаар байна. Тайлбар. Бизнес эрхлэхэд жилийн дундажаар 24% хүүтэй зээл авдаг, нэмэгдээд торгууль алдангид төлөөгүй татварын өрд жилийн 28.8%(жишээ), татварын өр зэрэг дарамт нь бизнес эрхлэгчдийг сөгдүүлэхээр байна. Одоогийн татварын торгууль алдангийн тогтолцоог мөн адил 100.0 сая төгрөгийн татварын өрөө яаж дарна гээд бодож байтал хугацаанд нь төлөөгүй гээд 30.0 сая төгрөгийн торгууль ноогдуулж байгаа нь бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна. Татвараас орлогоо нууж, зугтаагүй үнэн бодитоор тайлагнаж, эдийн засгийн хямралыг хэдэн ажиллагсдаа цалинтай нь амьдруулах гэж зүтгэснийхээ төлөө дааж давахгүй татварын өрөнд оруулж байгаа нь шударга бус байна, Алданги торгууль гээд давхардуулж авч байгаа шийтгэлүүдээ бууруулмаар байна. 70.1.2 татварын байцаагчийн буруу тооцоолж илүү хураасан татварын алданги нь хугацаанд нь татвараа төлөөгүй алдангиас бага байгаа нь эрх тэгш, шударга ёсонд нийцэхгүй байгаа тул Дараах саналыг оруулж байна. 1.Татварын байцаагчийн буруу тооцоолсноос илүү хураасан татвар болон хугацаандаа төлөөгүй татварт төлөх алданги нь МБ-ны тухайн жилд зарласан бодлогын хүүгийн хэмжээнд байна. Энэ нь төлөөгүй татварын өрийн 20 хувиас хэтрэхгүй байна. 2. Татвараас зайлсхийсэн, орлого нуусан, санаатай илүү, дутуу бичилт хийж татвар ноогдох орлогыг санаатай бууруулсан нөхцөлд нөхөн татвар, түүнд ноогдох алданги нь МБ-наас зарласан арилжааны хүүг 20 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр тогтооно.

:)