Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Саналаа оруулах.


Хэлэлцүүлэг.

Х.Оюунцэцэг2018-03-05
НӨАТ хуулийн экспортын бүтээгдэхүүнд 0 хувь хэмжээг хэрэглэх 12 дугаар зүйлийг эргэж харахгүй бол 12.1.7.ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн. гэсэн заалтаар Монгол улсын баялаг их хэмжээгээр татвар ногдуулахгүй гадгаш гарч байна. Мөн АМНАТ дотоодод борлуулсан амнатыг татвараас чөлөөлөхгүй баймаар байна.

Д.Ган-Од2018-03-06
Программ хангамж буюу оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд НӨАТ-ийн хуулийн үйлчлэлийг эргэж хармаар байна. НӨАТ-гүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулахаар НӨАТ татвар авчих юм. Энэ нь маш хүндрэлтэй.

дашдорж2018-03-06
ААНэгжүүдэд зарим үед гэнэт их орлого олох тохиолдол гардаг тэгэхэд хасалт хийх зардлын баримт олдохгүй үед шууд орлогоосоо 10% тооцоод төлөхөд нийт орлогод эзлэх хувийн жин нь их өндөр 40 % хувиаас дээш гардаг гэсэн тийм учраас Ард иргэд НӨАТатвар төлөгч, төлдөг , аж ахуйн нэгжүүдийг бүгдийг НӨАТөлөгчөөр бүртгэж " 0" хувь болгосон нь арай шудрага гэж бодож байна . Бас Эрүүл мэнд , Сургууль, Ломбарьд , санхүүгийн байгуулагууд Сууц Өмчлөгчид бүгд бизнэс орлого олж байгаа тийм учраас бага хувь тогтоож төлүүлбэл хөгжил олон жилээр хоцрогдолыг арилгаж болно Оросын холбооны улс, БНХАУ-д өндөр хувиар НӨАТатвар төлдөг байна.

бэжээ2018-03-06
1.НӨАТ ын хувь хэмжээг багасгах саналтай байна. НӨАТ нь аж ахуй нэгжид маш их дарамт учруулдаг. Харин хамрагдах цар хүрээгээ өргөжүүлэх шаардлагатай. 2. НӨАТ ын босгыг нэмэх шаардлагатай инфляци барааны үнэ нэмэгдээд байхад энэ юутай уялдаж гаргасан тоо вэ аливаа зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Тодорхой эдийн засгийн өсөлтөд үндэслэн энэ босгыг 5 жилд нэг удаа шинэчлэн тогтоодог байх . 10 жилд нэг тоо тавиад тэр нь эдийн засаг яаж өөрчлөгдсөн ч хэвээрээ байгаад байж болохгүй гэж үзэж байна.

Jagdorj2018-03-06
Demjij baina

Туяа2018-03-06
НӨАТ-н босгыг нэмж байж л хувиараа хөдөлмөр эрхлэгчид баримт өгөх болно. Баримтаа авч байж л хасагдах зардал болох баримтуудаа хаанаас ч авах боломжтой болно. Хасагдахгүй баримт буюу падаан авснаар бүртгэхэд хэцүү байдал нөгөө талдаа үүсч байна. 2-т иргэн бүрт регистрийн дугаараар татварт нэвтрэх код пасспорт өгөх ажлыг татварын байгууллага санаачлан хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр гэнэтийн орлого олох үедээ 2-догч этгээдэд баримтаа өгөх, 3-т татварт ч орлогоо мэдэгдэх гээд олон давуу талууд үүсэх боломж бүрдэнэ гэж бодож байна. Иргэнээрээ буюу регистрээрээ нэвтрэх боломж худалдаа хийдэггүй л бол бараг регистрээрээ мэдээлдэггүй шүү дээ. Осолгүй байр худалдан авахдаа л ххоат тайлан гаргах гэж л татвараас код авдаг шүү дээ.

Онон2018-03-07
Сайн байна уу. НӨАТатвараас чөлөөлж байгаа салбар чиглэлд технологийн компаниудыг тэр дундаа нано бүтээгдэхүүний судалгаа үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компанийг чөлөөлж өгвөл сайн байна. технологи нь үнэтэй байгаа нэн шинэ салбарыг чөлөөлж бидний үйл ажиллагааг дэмжиж өгвөл цаашдын шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд асар их нэмэр болно гэж бодож байна. Новелти ХХК

Цогнэмэх2018-03-14
Дэмжиж байна

жавхлан2018-03-14
14.1.5 Хугацаа арай урт бна элэгдэл 25 жил болж байгаа тул үүнийг хамруулахгүй байх Жич:НӨТ босгыг 300,0 сая болгох учир барилгын зах,нарантуул гэх мэт захын борлуулагч нар НӨАТ хувиас айгаад анхан баримт өгдөггүй.захын наймаачин 1 хүн л жилдээ 300,0 сая гүйлгээ хийдэг байх.ингэж өсгөсөнөөр захуудад ажиллаж буй иргэдийн төлөх татвар хэмжээ нэмэгдэнэ.

Анар2018-03-16
1. Өгүүлбэрийн найруулга дээрээ мэргэжлийн хүн ажиллуулахгүй бол өгүүлбэрийг чинь нэг нэгээр задлахаар янз бүрийн тайлбар гардаг. Үндсэн хөрөнгө бэлтгэх гэдэг ойлголт нь зөвхөн өөрсдөө барьж байгуулж, бүтээхийг хэлдэг. Угсрах, зөөвөрлөх, байрлуулахаас өөр зүйл хийх шаардлагагүй хөрөнгө үүнд хамаарахгүй. Зөрүүтэй тайлбарууд төвөг чирэгдэлтэй байдаг.

Хатанбаатар2018-03-20
Нэгэнт л татварын буцаан олголт хийж байгаа учираас бүх ААН-ыг НӨАТ авах хэрэгтэй Х-тайлан гаргахыг хориглох хэрэгтэй,Татварыг мөнгө нь дансаар орж ирдэг ААН-үүд л төлдөг Бүх төрлийн ченжүүд олон тооны лангуу түрээсэлдэг худалдааны төвүүд түрээсээ багаар тоо хэмжээгээ хасаж мэдүүлдэг тэдний мөнгөн эргэлт 100,0саяаас дээш байдаг нь нууц биш

С.Даариймаа2018-03-22
дэмжиж байна

Э.Гүнжмаа2018-03-22
НӨАТатварын борлуулалтын орлогын босгыг өндөр болгомоор санагддаг. Босго нь бага учир хувиараа хөдөлмөр эрхлэгч нар И-баримт олгох ажлыг дэмжихгүй байна.

Багануур дүүрэг Автожим ОНӨААТҮГ тохижилтын байгууллага2018-03-28
Багануур дүүргийн Автожим ОНӨААТҮГ-нь хот тохижилтын ажил үйлчилгээ буюу төрийн өмнөөс ажил үйлчилгээ үзүүлж түүндээ санхүүжилт авдаг бөгөөд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орж 2016.01.01-ээс эхлэн хэрэгжиж эхэлснээр НӨАТ-ын тухай хуулийн 7.2.15-дахь заалтыг үндэслэн шалгалтаар НӨАТ-н төлөөгүй гэсэн үндэслэлээр акт алданга бичигдсэн болно. Гэтэл ашгийг бус үйл ажиллагаа явуулдаг байтал санхүүжилтийн мөнгөнөөс НӨАТ тооцож татвар авч байгаа буюу ажилчдын цалин урамшуулалаас хүртэл НӨАТ тооцож байгааг шинээр батлагдахаар явж байгаа хуулийн төсөл дээр хасаж хуучин 2016 оноос өмнө хэрэгжиж байсан НӨАТ-н тухай хуульд байсан зүйл заалтаар нь тусгаж оруулж өгөхийг хүсэж байна.

Золзаяа2018-03-30
Санхүүгийн түрээсийн авч байгаа хөрөнгийн хувьд хамгийн багадаа 3 жилийн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу НӨАТ ийн тооцоо хийдэг тул Санхүүгийн түрээсээр авсан хөрөнгийн НӨАТ-ийн хасагдуулгыг хуваарийн дагуу хасагдуулна гэж оруулах. Тэгэхгүй бол нэгэнт түрээслэгч талаас шивсэн НӨАТ ийн дээрх жилээр тайлагнахад маш хүндрэлтэй болно.

наваансүрэн2018-05-03
НӨАТ-ын босгыг 100,0 сая төгрөг хүргэх. орлогын албан татварыг 5,0 хувь байлгах аж ахуйн нэгжүүд 5,0 хувийн татвар төлөхөд дампуурахгүй, улсад бага гэсэн татвар төлмөөр байна

:)