Татварын Ерөнхий Газар

Сурагч, оюутнуудад зориулсан “Татвар бидний амьдралд” сэдэвт сургалтын хөтөлбөр үргэлжилж байна.

Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2018 оны тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалт, сурталчилгааг зохион байгуулж байгаа юм.

Улсын болон орон нутгийн төсвийн орлогыг татвараар хэрхэн бүрдүүлдэг,улсын төсөв юунд зарцуулагддаг болон НӨАТУС-ны талаархи мэдээ мэдээллийг оюутан сурагчдад ойлгомжтой энгийнээр хүргэхэд  сургалтын ерөнхий агуулга оршиж байна.

Дашрамд дурьдахад, оюутан, сурагчдын идэвхийг сэргээх үүднээс “Татвар бидний амьдралд” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан, үндэсний тоглоомын хэлбэртэй сургалтын хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдааныг тус тус зарлаж, бүтээлүүдийг хүлээж аваад байна. Энэхүү уралдааны дүн тун удахгүй тодорч, энэ сарын 11-нд шилдгүүдэд шагналыг нь гардуулна.

Бичсэн Э.Энхцэцэг 

:)