Татварын Ерөнхий Газар

“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн нээлтээ хийлээ .

Татвар төлөгчийн өдрийг тохиолдуулан татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн өнөөдрөөс эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн энэ жил “Е-Баримтын хэрэгжилт зах, худалдааны төвүүдэд” сэдвийн хүрээнд тавдугаар сарын 09, 10-нд нарантуул зах дээр сурталчилгааны өдөрлөг, 11-нд Татварын ерөнхий газарт асуулт хариултын төрлөөр гурван өдөр үргэлжилнэ.

Тэмцээнд:

1.    Олон улсын Улаанбаатар их сургуулийн Л.Гүнжаргал багштай “Гэгээн ирээдүй” баг

2.    ОУЭЗБДС-ийн Д.Пүрэвдорж багштай “Мэргэн” баг

3.    МУИС-Бизнесийн сургуулийн Т.Мөнхзаяа багштай “Инфинити” баг

4.    МУИС-Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Тэмүүлэл” баг

5.    Мандах их сургуулийн М.Энхсүрэн багштай “Татварын титанууд” баг

6.    Мандах их сургуулийн Б.Ганбагана багштай “Мандах такс” баг

7.    ХААИС-ийн Ч.Даваасүрэн багштай “Зургаан бэрх”

8.    УБЭОДС-ийн Н.Мөнхбаатар багштай Эрдэм багууд оролцож байна.

Багууд “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид Е-Баримтыг хэрэгжүүлээгүйгээс үүсэх эрсдэл, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар хүртэх үр өгөөжийг таниулж сурталчлах, зөрчлийн хуулийн холбогдох хэсгийг танилцуулах зэрэг Е-Баримтыг хэрэгжүүлэхтэй холбоотой даалгавруудыг гүйцэлтгэлээ. Е-баримтыг хэрэгжүүлэх тухай  сурталчилгааны өдөрлөгийг маргааш ч мөн Нарантуул олон улсын худалдааны төв дээр дахин зохион байгуулна.



:)