Татварын Ерөнхий Газар

Татвар төлөгчдийн боулингийн тэмцээн боллоо .

“Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийнхөө үйл ажиллагааг сурталчлах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, татварын алба болон татвар төлөгчдийн хамтын үйл ажиллагааг бүхий л шатанд идэвхжүүлэх зорилгоор боулингийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус татварын хэлтсээс энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа хэмээн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга Д.Наранчимэг хэлсэн юм.

Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл болсон 20 орчим багийн 100 орчим тамирчин өрсөлдлөө. 



:)