Татварын Ерөнхий Газар

Зохион бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав .

Татварын ерөнхий газраас “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд орон даяар зарласан гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр ТЕГ-ын 1 давхарт байрлах Татвар төлөгчдөд үйлчлэх танхимд дэлгэлээ. Үзэсгэлэнг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж үг хэлэв.

Татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх, ирээдүйн татвар төлөгчдийн сэтгэлзүй, ухамсрыг бэлтгэх үүднээс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан билээ.

Гар зургийн уралдааны шагналтнууд:

Аймаг, дүүргүүдээс нийт 101 гар зураг ирүүлснээс уралдааны болзолд тавигдсан шаардлагын дагуу шалгаруулжээ.

I байр              1. Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 7в ангийн сурагч Б.Балжинням

II байр             1. Сүхбаатар дүүргийн СУИС-ийн дэргэдэх Дүрслэх Урлагийн сургуулийн Соёлын өвийг сэргээн засварлах ангийн III курсын оюутан Б.Сонинбаяр

2. Архангай аймгийн Лаборатори хүмүүн, I сургуулийн сурагч Б.Мөнгөншагай

III байр            1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV сургуулийн 10в ангийн сурагч          Б.Цэгц

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын IV сургуулийн 11б ангийн сурагч М.Улсболд

3. Баянгол дүүргийн “Шинэ-Эхлэл сургуулийн 10б ангийн сурагч А.Төгөлдөр

Тусгай байр

1.    Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч С.Энхжин

2.    Дархан-Уул аймгийн IV сургуулийн 12б ангийн сурагч С.Дуламсүрэн

3.    Өмнөговь аймгийн Цогтцэций VI сургуулийн 12б ангийн сурагч Ё.Хоролсүрэн

4.    Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Отгончимэг нар шалгарлаа.

Зохион бичлэгийн уралдааны шагналтнууд:

Аймаг, дүүргүүдээс нийт 113 зохион бичлэг ирүүлснээс уралдааны болзолд тавигдсан шаардлагын дагуу шалгаруулалт хийж, шилдгүүдийг шалгарууллаа.

I байр              1. Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч                                  Б.Төгөлдөрийн “Татвар ба эх оронч үзэл”

II байр             1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын V сургуулийн 12а ангийн сурагч  Ш.Гантулгын “Бид ирээдүйн татвар төлөгч”

2. Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн 5б ангийн сурагч М.Баясгалангийн “Улс” гэдэг чинь бид шүү дээ тиймээс татвараа шударгаар төлцгөөе”

III байр            1. Орхон аймгийн Лаборатори VIII сургуулийн 12а ангийн сурагч А.Эрдэнэжаргалын “Татвар-Бидний ирээдүй” 

2. Сүхбаатар дүүргийн “Хобби сургуулийн 10б ангийн сурагч Н.Цэнгэлмаагийн “Миний хувьд Татвар гэж юу вэ”

3. Увс аймгийн Улаангом сумын III сургуулийн 12г ангийн сурагч Г.Намуунаагийн “Хөгжлийг тодорхойлогч нь Татвар”

Тусгай байр

1.    Дархан-Уул аймгийн XV сургуулийн 12г ангийн сурагч Б.Алтанзулын “Татвар бол ирээдүйн хөгжил”

2.    Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 4а ангийн сурагч Аалжиннямын “Татвар төлөгч танд баярлалаа”

3.    Завхан аймгийн III сургуулийн 11а ангийн сурагч Л.Дагиймаа “Бид ирээдүйн татвар төлөгчид”

4.    Дундговь аймгийн “Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч С.Балжиннямын “Миний нэр Татвар

Үндэсний тоглоом бүтээх уралдааны шагналтнууд:

Аймаг, дүүргүүдээс нийт 27 тоглоом ирүүлснээс уралдааны болзолд тавигдсан шаардлагын дагуу шалгаруулалт хийж, шилдгүүдийг шалгарууллаа.

I байр              1. Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн хамт олны бүтээл “Сайн-Татвар төлөгчид” хөлөгт тоглоом

II байр             1. Дорноговь аймгийн Өргөн сумын А.Ариунаа эрхлэгчтэй Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны “Хүрдэн тоглоом”

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн технологийн багш Э.Буяндэлгэр

III байр            1. Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн бага ангийн багш Э.Жавзангийн “Лан цэн” тоглоом

2. Дорнод аймгийн I цэцэрлэгийн хамт олны “Миний татвар хөгжлийн түлхүүр” тоглоом

3. Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Соёлын сургуулийн IV курсын оюутан С.Эрдэнэзул

Тусгай байр

1.    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын I цэцэрлэгийн багш Б.Эрдэнэцэцэгийн “Хэн хамгийн шилдэг татвар төлөгч вэ”

2.    Архангай аймгийн Лаборатори хүмүүн I сургуулийн 7в ангийн сурагч Б.Нандин-Эрдэнийн “Үндэсний тоглоом”

3.    Сүхбаатар дүүргийн 105 дугаар сургуулийн технологийн багш Ш.Даваагомбын “Алтан богц” тоглоом

4.    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ЕБС-ийн багш Э.Энхтөрийн “Хөлөгт тоглоом” тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр Татварын ерөнхий газрын “Татвар төлөгчдийн танхим”-д хүрэлцэн ирсэн ерөнхий боловсролын II сургуулийн П.Баасанцэрэн багштай 10а ангийн сурагчдад ТЕГ-ын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг “Татвар бидний амьдралд” сэдэвт татварын тухай ойлголт, төсвийн зарцуулалт, цахим төлбөрийн баримтын талаар нээлттэй хичээл орлоо.

Бичсэн Э.Энхцэцэг

Гэрэл зургийг Н.Галбадрах 

:)