Татварын Ерөнхий Газар

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Татварын ерөнхий газар, Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо Татварын хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, олон нийтэд татварын үндсэн ойлголт өгөх, боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичиг байгуулав.

Энэхүү Санамж бичгийг иргэд, олон нийтэд татварын үндсэн ойлголт өгөх, татвар төлөгчдийн боловсролыг нэмэгдүүлэх, Татварын хууль тогтоомжийг сурталчлах зорилгын хүрээнд хамтран ажиллахаар байгуулж буй юм.

Түүнчлэн нийгмийн дуу хоолой болсон дөрөвдэгч засаглалаар дамжуулан татварын тухай үндсэн ойлголтыг нийгэмд түгээх, татварын бүрдүүлэлт, улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийн талаарх үнэн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлж буй татвар төлөгчдийг сурталчилж, олон нийтэд таниулах, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг мэргэшүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд талууд санал нэгдлээ.

Бичсэн Э.Энхцэцэг 

:)