Татварын Ерөнхий Газар

Төрийн албаны удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг нэвтрүүлж эхэллээ.

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд анх удаа боловсруулж, нэвтрүүлэх бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна. Удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Сангийн яам жeндэрийн бодлогынхоо хүрээнд анх санаачилсан бөгөөд одоо уг хөтөлбөрийн  туршилтын сургалт-семинарыг Сангийн яамны сургалтын танхимд энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

 

Сургалт семинарт Сангийн яам, түүний харьяа агeнтлагуудын 40 удирдах ажилтан хамрагдаж, цахим сургалтын модультай танилцаж, туршсан бөгөөд модулийг үнэлж, сайжруулах талаар санал солилцлоо.

 

Сургалтын модуль гурван үндсэн хэсэгтэй бөгөөд оролцогчид өөрийн боломжтой цаг хугацаа, орон зайд суралцах боломж олгож байгаагаар давуу талтай бөгөөд зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах тухай ойлголт мэдлэгийг төрийн удирдах албан тушаалтнуудад олгоход чиглэж байгаа юм.

 

























:)