Татварын Ерөнхий Газар

Татварын улсын ахлах байцаагч С.Сугарсумъяа “Алтан гадас” одонгоор шагнууллаа .

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбар бүрт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар санхүү, эдийн засгийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч С.Сугарсумъяаг “Алтан гадас” одонгоор   шагнасныг энэ сарын 09-ний өдөр  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гардуулав.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Сангийн яамны “Түшээ” танхимд болсон бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Энхболд, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба нар оролцлоо.

Ёслолын ажиллагааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нээж, “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт гарч, өрийн хэмжээ буурч байгааг Засгийн газар, УИХ төдийгүй олон нийт сайшааж байна. Тодруулбал, гадны улсаас зээл тусламж авалгүй өрөө дарсан, 2020 он хүртэл өрийн дарамтгүй болж, төсвийн алдагдлыг бууруулж чадсаныг ОУВС-ийн баг үнэлсэн төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж байна. Энэ бүх амжилт Сангийн яам болоод салбарын нийт ажилтан, албан хаагчид та бүхний хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг дуулгахад таатай байна” хэмээгээд төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнагдсан нийт ажилтан, албан хаагчдад амжилт хүслээ. 





























Бичсэн Э.Энхцэцэг

Гэрэл зургийг Н.Галбадрах

:)