Татварын Ерөнхий Газар

“Хөрөнгийн татвар ба үнэлгээ” сэдвээр мэдээлэл хийлээ .

Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг”-ийг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар ТЕГ-ын Татварын орлогын газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин “Хөрөнгийн татвар ба үнэлгээ” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Тайванийн Газрын бодлогын сургалт, судалгааны олон улсын төвөөс зохион байгуулсан олон улсын сургалтад хамрагдаад ирсэн бөгөөд эдийн засгийн онолын үндсэн ойлголт, микро, макро эдийн засгийн онол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татварын бодлого ба татварын систем, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газар зохион байгуулалт, Тайванийн туршлага зэрэг сэдвээр суралцжээ.

Мөн сургалтын явцад Тайванийн Үндэсний татварын алба, орон нутгийн татварын алба, Газрын алба, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна. Татварын улсын байцаагч Г.Энхжин дээрх сургалтын үеэр авсан мэдээллээ албан хаагчидтайгаа хуваалцаж, Тайван болон бусад улсын туршлагаас танилцууллаа.


































Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах

:)