Татварын Ерөнхий Газар

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үг хэрхэн сэргээх заавар .

Хэрэв та Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол доорх заавартай танилцаарай.

Утасны дугаараар - Бүртгэлтэй утасны дугаараасаа 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, мессежээр нэвтрэх нэр, нууц үгээ авна.

И-мэйл хаягаар - Та https://ebarimt.mn/  цахим хуудсанд хандаж ‘’ХУВЬ ХҮН’’  нэвтрэх хэсгийн доор байрлах хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан бүртгэлээ сэргээнэ.

Өөрийн биеээр хандах – Бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараар нэвтрэх нэр эсвэл нууц үгийг сэргээх боломжгүй бол 

                      - Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд  болон  Нийслэлийн татварын газар,  Дүнжингарав, Драгон, Мишээл төвд  байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 

                                              -  Хөдөө орон нутагт бол харьяа татварын албанд тус тус өөрийн бичиг баримттайгаа хандана.



:)