Татварын Ерөнхий Газар

Гар зураг зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа .

  Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан 4 дүгээр сарын 12-ноос 5 сарын 3-ны өдрүүдэд явагдаж,  өнөөдөр дүнгээ гаргалаа. 

  Улсын хэмжээнд 3000 орчим сурагчид хамрагдсан бөгөөд шалгаруулалт 2 үе шаттай явагдаж 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан нийт 73 зохион бичлэг, 91 гар зураг шалгарснаас тус бүр шилдэг 10 бүтээлийг Татварын ерөнхий газрын уралдаан дүгнэх комисс шалгаруулан дүнгээ гаргасан байна.

   Зохион бичлэгийн төрөлд 1 байранд Сонгинохайрхан дүүрэг 106-р сургууль 9а У.Нандин-Эрдэнэ, 2 байранд  Баянгол дүүрэг Эрдмийн өргөө цогцолбор сургууль 11 ангийн сурагч Ц.Болортуяа, Баянхонгор Номундалай цогцолбор 10д М.Уянгасарнай,  3 байранд Ховд Прогресс Ахлах сургууль 9в Б.Хулан, Дархан-Уул Од цогцолбор 8г М.Амирлин, Сүхбаатар дүүрэг Хобби сургууль 11  н.Цэнгэлмаа, тусгай байранд Архангай Төвийн лаборатори 1сургууль 12а Б.Нямсүрэн, Сүхбаатар дүүрэг 1-р сургууль 6е Г.Булгансүрэн, Дорноговь Алтанширээ сум ЕБС 9а Э.Энхболор, Баянгол дүүрэг Оюуны ундраа 11 Р.Маралмаа нар тус тус шалгарсан байна.

  Гар зургийн төрөлд 1 байранд Сүхбаатар аймаг 1-р сургууль 10д Ц.Амгалангоо, 2 байранд Ховд Цэцэг сум 9б  Д.Отгонцэцэг, Дорноговь 3-р сургууль 2в  Э.Маргад, 3 байранд Налайх Эрдмийн оргил сургууль 9-ийн 2 Э.Алтанбаатар, Хөвсгөл  Эрдмийн далай сургууль 10в М.Жамбалдорж, Баянгол дүүрэг 13 сургууль 10 Э.Саруулзаяа, тусгай байранд Баянзүрх дүүрэг 92-р сургууль 8а Э.Сайнзаяа, Баянзүрх дүүрэг Оюут бага сургууль 4а А.Намуунаа, Өмнөговь Баяновоо сумын сургууль 8а Б.Энхмэнд, Хан-Уул дүүрэг 18-р сургууль 6а Д.Яруу-Алдар нар тус тус шалгарчээ.         

    Байр эзэлсэн нийт сурагчдад Татварын ерөнхий газрын удирдлагууд баяр хүргэж, шагнал гардуулсан бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн үзүүлбэр үзүүлж, баяр хүргэлээ. 

  Монголын татварын албаны зүгээс орон даяар зохион байгуулсан Гар зураг, зохион бичлэгийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт сурагчиддаа ТАЛАРХАЛ дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүр улс орныхоо төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан гэдгийг талархан тэмдэглэж байна. 

   Нийт оролцогч сурагчдын маань  Авьяас билиг арвижин дэлгэрч,  Амжилтанд өөд хөтөчлөх болтугай,  Алтан шар ирээдүйн зам нь Аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж байна. 

                                                           Улсын төсвийн орлого хяналтын газар


:)