Татварын Ерөнхий Газар

Татварын албаны зүүн бүсийн сургалт, зөвлөгөөн болов.

Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг албаны хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх, шинэ хууль дагалдан батлагдах 49 журмын хэлэлцүүлгийг татварын байцаагчдын дунд зохион байгуулах зорилгоор Татварын ерөнхий газраас зүүн бүсийн "Татварын шинэчлэл-2019" сургалт зөвлөгөөнийг Дорнод аймагт 2019 оны 6 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал татварын албанд одоо хийгдэж байгаа шинэчлэлүүдийг танилцуулж, хуулийн шинэчлэл болон түүний хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлт, шинэ хуулийг дагалдан батлагдагдах 49 журамд санал авах зэрэг ажилд идэвхитэй оролцоорой гэв. Мөн татварын байцаагчиддаа өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг дээдлэн ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж ажиллахыг уриаллаа. 

Зүүн бүсийн сургалт, зөвлөгөөнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн татварын хэлтэс болон ТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах газар, Татварын үйлчилгээний төвийн хамт олон оролцлоо. 










































































:)