Татварын Ерөнхий Газар

Төвийн бүсийн "Татварын шинэчлэл -2019" сургалт зөвлөгөөн боллоо.












Татварын албаны төвийн бүсийн "Татварын шинэчлэл -2019" сургалт зөвлөгөөн Дархан-Уул аймагт амжилттай болж өнгөрлөө. 
Уг сургалт зөвлөгөөний зорилго нь Татварын хуулийн шинэчлэл, түүнийг хэрэгжилтийг хангахаар хийгдэж байгаа технологийн шинэчлэлүүдийг танилцуулах, шинэ хууль дагалдан гарах журмын төслүүдэд санал авах болон албаны бусад чиг үүргийн талаар сургалт мэдээлэл өгч, санал солилцох байв. 
Сургалт зөвлөгөөнд ТЕГ-ын дарга Б.Заяабал, ТЗУГ-ын дарга Л.Нэргүй, ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан, ТОГ-ын дарга Д.Цогтжаргал болон сургалт зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсэг, төвийн бүсийн Архангай, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Булган гэсэн долоон аймгийн 170 гаруй татварын улсын байцаагчид оролцлоо. 
Төвийн бүсийн сургалт зөвлөгөөнд ОУВС-ын үнэлгээний багийн ахлагч Ж.Брондоло тэргүүтэй гишүүд оролцож журмын төслийн хэлэлцүүлэгт арга зүйн зөвлөмжийг өгч ажилласан нь онцлог байлаа.
ТЕГ-ын дарга Б.Заяабал татварын албанд одоо хийгдэж байгаа шинэчлэлийн ажлуудыг танилцуулж, хуулийн шинэчлэл болон түүний хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлт, шинэ хуулийг дагалдан батлагдагдах 49 журамд санал авах зэрэг ажилд идэвхитэй оролцоорой гэв. Мөн татварын байцаагчиддаа өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг дээдлэн ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж ажиллахыг уриаллаа. 
Сургалт зөвлөгөөнд оролцогчид татварын хуулийн шинэчлэл болон бусад хийгдэж байгаа ажлуудыг хариуцан хийж байгаа ТЕГ-ын татварын байцаагчдаас сонсож, санал хүсэлтээ хүргүүлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой байна гэж байлаа. Мөн татварын албанд хийгдэж байгаа шинэчлэлийг хэрэгжүүлэх, ТЕГ-ын удирдлагаас өгч байгаа үүрэг даалгаварын биелэлтийг хангаж, татварын албаны үйл ажиллагааг улам сайжруулахын төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлж байлаа.

:)