Татварын Ерөнхий Газар

Татварын орлого бүрдүүлэх чиглэлээр “Шинэ санаа, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлэг зохион байгууллаа.














Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Сургалтын төв  хамтран  “Шинэ санаа, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгийг Улсын төсөв, орлого хяналтын газар,  Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн татварын орлогын нэгжийн 249 татварын улсын байцаагчдын дунд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх, татвар хураах, өр барагдуулах шат дамжлагыг цөөрүүлж, энгийн хялбар болгох замаар татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, татвар төлөгчдийн хууль хэрэгжүүлэх түвшинг дээшлүүлэх, татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох байв. 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхлэх “Татварын багц хууль”-ийн хэрэгжүүлэх хүрээнд дагалдан гарах  татварын орлогын чиглэлийн журмыг хариуцсан татварын улсын байцаагчдаар хэлэлцүүлцэх, Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлттэй холбоотой санал хүсэлт авснаараа ач холбогдолтой байлаа.

Гуравдугаар сард хэлэлцүүлгийн эхний шат болж, нийт байцаагчид 60 багт хуваагдан танхимын сургалтанд хамрагдан  “Татварын өр барагдуулах” чиглэлээр  бие даалт хийн, илтгэл тавьж 14 баг шалгарав.

Шалгарсан багын гишүүд шинэчлэгдэн батлагдсан “Татварын багц хууль”-ийнг дагалдан гарах 49 журмаас татварын орлого, бүрдүүлэх, татвар хураах, татварын өр барагдуулах чиглэлийн 9 журмын төсөлтэй танилцан харьцуулсан судалгаа хийж, төсөлд тусгах саналаа өгөв.

Хэлэлцүүлгийн үр дүнд “Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутгах”, “Хөрөнгө битүүмжлэх хураах, хадгалах хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах”, “Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа”-ны журмууд , Татварын Удирдлагын нэгдсэн системийн өрийн удирдлагын хэсгийг журам хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбох шинэ санал гарган журам боловсруулсан газарт хүргүүлэн дэмжигдлээ.

 “Шинэ санаа, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлэг нь татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ТЕГ-ын Сургалтын төвөөс татварын албаны хэмжээнд зохион байгуулдаг арга хэмжээ юм.


:)