Татварын Ерөнхий Газар

Гүйцэтгэх засаглалын тэргүүн дээд шагнал “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр Д.Цогтжаргал шагнууллаа.











 

Монголын татварын албанаас төрийн дээд одон медаль хүртэж байгаа татварын улсын байцаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа ТЕГ-ын долоон давхарт боллоо.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ТУБ Д.Мэндбаяр, “Алтан гадас” одонгоор ТЕГ-ын Татварын хяналт шинжилгээ арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Энхбат, мөн тус газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн ТУБ Б.Тунгалагтуяа, УТОХГ-ын ТУБ Ч.Нарантуяа, тус газрын ТУБ Э.Болормаа, Нийслэлийн татварын хэлтсийн ТТХХ-ын дарга Х.Уранчимэг, НТГ-ын ТУБ Б.Батболд, Д.Энхцэцэг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ТУБ Д.Дорж, Ш.Отгонбаяр, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн ТУБ Б.Хүдэрсайхан нар тус тус шагнууллаа.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар УТОХГ-ын ТУБ Ц.Оюунтуяа, БЗД-ын ТХ-ийн ТУАБ Ц.Эрдэнэхүү, СБД-ын ТХ-ийн ТУБ Ж.Нямдорж, Н.Мөнхбаатар, БЗД-ын ТХ-ийн ТУБ Д.Уламбаяр нар энгэрээ цооллоо.

Мөн энэ өдөр Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал гүйцэтгэх засаглалын тэргүүн дээд шагнал “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-ийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гардан авлаа. Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл  албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ.

 ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нь татварын албанд 19 жил ажиллаж, Монголын татварын орчныг сайжруулах, татварын орлогыг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа шилдэг удирдагчдын нэг тул ийнхүү Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагджээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон ТЕГ-ын хагас жилийн тайлангын хурлын үеэр “Санхүү банкны тэргүүний ажилтан”-аар Дотоод аудитын газрын татварын улсын байцаагч Г.Энх-Амгалан, Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын татварын улсын байцаагч Б.Болд, Татвар төлөгчидтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ж.Цэрэнцоо нар шагнуулсан бол “Сангийн яамны жуух бичиг”-ээр Татварын үйлчилгээний төвийн татварын улсын байцаагч Л.Энхзул, Л.Мөнхцолмон нар шагнагдсан билээ.

Шагнал гардуулах үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал та бүгдийн хөдөлмөр бүтээлийг төр үнэлсэн нь улсын төсөв бүрдүүлэх үндсэн үүрэгтэй татварын албыг үнэлж буй хэмээн үзэж та бүхэндээ баяр хүргэж байна. Цаашдаа илүү олон хүнийг амжилт, үр бүтээлд дагуулахыг ерөөе гэлээ. 




:)