Татварын Ерөнхий Газар

“Газрын татвар ба үнэлгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

“Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд гадаад сургалтад хамрагдсан албан хаагч, сургалтаар олж авсан мэдлэгээ цахим болон танхимын хэлбэрээр бусдадаа түгээж, мэдлэгээ хуваалцах ажлыг ТЕГ-ын Сургалтын төвөөс тухай бүр зохион байгуулдаг юм. 

Энэ удаа Тайванийн Тайбэй хотноо зохион байгуулсан “Газрын татвар ба үнэлгээ ” сэдэвт сургалтад хамрагдсан Татварын үйлчилгээний төвийн татварын улсын байцаагч Э.Золжаргал 2019 оны 09 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд “Газрын татвар ба үнэлгээ” сэдвээр танхимын сургалт явууллаа.

Сургалтаар олон улсын жишээнд тулгуурлан эдийн засаг, татварын бодлогын онолын танилцуулга, эдийн засагт үзүүлэх татварын нөлөөлөл, орон нутгийн төсвийн зарлага, орлого, үл хөдлөх хөрөнгийн татварын загварууд, газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зарчим, үзэл санаа, үнэлгээний аргууд, тэдгээрийн харьцуулалт, үнэлгээтэй холбоотой маргаан, олон улсын үнэлгээний стандартууд зэрэг сэдвээр мэдлэг олгожээ .

Тус сургалтад УТОХГ, НТГ, Дүүргийн татварын хэлтсийн газар, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр дагнан ажилладаг нийт 16 татварын улсын байцаагч, хураагч нар хамрагдсан бөгөөд сурсан зүйлээ бататгах зорилгоор дасгал ажиллаж, газар, үл хөдлөх хөрөнгийн татварын өнөөгийн байдлыг олон улсын туршлагатай харьцуулж, санал солилцсон үр өгөөжтэй сургалт боллоо.

                                                                                  Сургалтын төв














































:)