Татварын Ерөнхий Газар

Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.












Татварын албаны Удирдах ажилтны зөвлөгөөн 9 дүгээр сарын 23-нд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд ТЕГ болон бусад албадуудын удирдлагууд оролцож татварын хуулийн шинэчлэлийг мөрдүүлэх бэлтгэл ажлаа ярилцаж, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар зөвлөлдлөө.
Зөвлөгөөнийг ТЕГ-ын дарга Б.Заяабал нээж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татварын албаны үйл ажиллагаа тоонд биш чанарт анхааран ажиллахад удирдлагуудын оролцоо чухлыг онцлов. Дараа нь ТОГ-ын дарга Д.Цогтжаргал “Татварын орлогын нэгжийн үйл ажиллагаа”, ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан “Татварын албаны гадаад хамтын үйл ажиллагаа”, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа“Татвар төлөгчтэй харилцах нэгжийн үйл ажиллагаа”, ТХШАЗГ-ын дарга О.Тэнгис “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа” гэсэн үндсэн дөрвөн хэсгийн хэлэлцүүлэгт илтгэл тавив.
Хэлэлцүүлгийн эхэнд бодлогын газрын дарга нар хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулга хийж, оролцогчид өөрийн тухайн чиглэлээр албандаа тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг бодит кейсүүдэд тулгуурлан ярилцаж, цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлох, шийдсэн туршлагаа хуваалцлаа.
Үндсэн хэлэлцүүлэг дууссны дараа ДАГ-ын дарга Д.Сайханчулуун татварын албаны 2018 онд хийсэн зарим ажил, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар, ТҮТ-ын дарга Б.Ганболд “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх программ нэвтрүүлэлт” сэдвээр, МТСТ-ын дарга Х.Батбаяр “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийн нэвтрүүлэлт сэдвээр илтгэл тавьлаа.
Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудаа дүгнэн ярилцаж “Татварын II шинэчлэл”-ийг хэрэгжүүлэхийн тулд татварын алба, хэлтэс хоорондын уялдаа холбоогоо сайжруулан үйл ажиллагааны чанарт түлхүү анхааран ажиллах, татварын хуулийн шинэчлэлийн талаар дотооддоо болон иргэдэд нэг мөр ойлголтыг өгөх, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхдээ энгийн хялбар байх, хяналт шалгалтыг акт тавихаасаа илүү урьдчилан сэргийлэх арга зүйн мэдээлэл өгөх чиглэлд анхааран ажиллахаар боллоо.

:)