Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын төсөл.

Саналаа оруулах.

Хэлэлцүүлэг.

ganbat2019-10-24
test email hiij bnaa

Галмандах2019-11-12
2019.11.12-ны өдрийн тус журмын хэлэлцүүлэгт оролцож, хэлсэн саналаа бичье. Татварын тайланг үйлдэж, тушаах этгээдийг тодорхой байлгахаар журмандаа тодруулж тусгах. Тодорхой байх нь хариуцлагатай, шударгаар тайлагнах механизм бий болно. Ингэх нь татварын алба болон татвар төлөгчид хяналт тавихад маш хялбар болох юм. ТЕХ/шинэчилсэн найруулга 2019/-н 29.1, 29.6-т зааснаар татварын тайлан үйлдэж, тушаахдаа уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурахаар зохицуулсан. Тодруулбал ТЕХ-н 29.6-д "Татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурна" гэж заасан. ӨХ Татварын тайланд хуулийн этгээдийн хувьд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүний хувьд өөрөө гарын үсэг зурах үгүй бол тэдний хууль ёсны/ асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч/ ТЕХ-н 6.1.12-т зааснаар итгэмжлэл болон гэрээгээр/ гарын үсэг зурахаар зохицуулжээ. Компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт Компанийн тухай хуулийн 84.1, 84.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч нар байх бөгөөд тэд компанийнхаа гаргасан татварын тайланд гарын үсэг зурна. Харин ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР татвар төлөгчийн татварын тайланд гарын үсэг зурах итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн байх бэ гэдгийг энэ журамд тодруулах хэрэгтэй. Сангийн яамнаас татвар төлөгчийн татварын тайланг гэрээний үндсэн дээр гаргах эрхийг тусгай зөвшөөрлөөр татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд олгосон. Сангийн сайдаас болзол хангасан хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгодог. Иймд татвар төлөгчийн татварын тайланд гарын үсэг зурах итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй хувь хүн байна. Өөр бусад этгээдийн хувьд энэ талаар зохицуулсан эрх зүйн орчин байхгүй. Программын даалгаварт татварын зөвлөхийг сонгохоор, эсхүл тоон гарын үсгээр гэх мэтчилэн шийдэл гаргаад хийх нь та бүхний хүсэл зоригоос хамаарах байх. Ингэх нь маш олон давуу талтай болохыг энд нурших нь илүүц. Харин бүх татварын тайланг татварын зөвлөх баталгаажуулах болчих гээд байна, ингэх нь татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг гэх төрийн бус байгууллагыг дэмжсэн асуудал болно гээд шийдэлгүй орхиж болно. Бүх татварын тайланг татварын мэргэшсэн зөвлөх баталгаажуулах биш зөвхөн гэрээний үндсэн дээрх татварын тайланг, татварын мэргэшсэн зөвлөх гэдэг нь татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг гэх төрийн бус байгууллага биш харин Сангийн сайдаас эрх, тусгай зөвшөөрлөө авдаг этгээд гэдгийг дээр тайлбарласан болно.

Алтанзаяа2019-11-17
Санал (ТМЗҮ-ний туслалцаагаар байцаагчын болон татвар төлөгчийн ажлыг хялбарчлах талаас дараах саналуудыг гаргалаа, анхааралдаа авч үзнэ үү) 2.3 -д Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээгээр хийгдсэн тайлангийн үнэн зөв, бодит байдлыг уг Татварын мэргэшсэн зөвлөх нь хариуцна. 3-р зүйлд Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлдсэн тайланг шууд хүлээн авах буюу 3.8-д дагуу эрсдлийн үнэлгээ хийх .....шийдвэрлэх 4-ын 9-14 тайланд залруулга хийхтэй хамааралгүй бололтой Ер нь тайланг ТМЗҮ-ээ гаргаж байгаа бол шууд аваад, эрсдлээр үнэлэх замаар боловсруулалт хийх ажлаа хөнгөлж, үнэн зөвийг мэргэшсэн мэргэжилтэнгээр хариуцуулах тогтолцоог санал болгож байна Бусад тайланд Санхүү болон татварын үзүүлэлт хоорондын зөрүүгийн тайлан орхигдсон байна Шинэчлэлд үнэн зөв ногдуулалт, бүртгэл хөтлөлт чухал үүрэгтэй, энд хамгийн чухал тайлан энэ юмсан ТЕХ-н 29.6-д "Татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурна" гэсний дагуу Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн дагуу бэлтгэгдсэн Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн үүрэг энэ журамд хамааралгүй гэж үзэх хүн үгүй бол уу. Татварын алба бэлтгэгдсэн мэргэшсэн мэргэжилтний туслалцаатайгаар татварын хураалт, хяналт шалгалтаа өндөр түвшинд хүргэсэн цөөнгүй орнуудын туршлагыг анхаарахгүй байх нь татварын шинэчлэлийн үр дүнд хир нийцтэй бол? Шинэчлэлийг илүү үр дүнтэйгээр богино хугацаанд хэрэгжүүлж хууль хэрэгждэггүй, гажуудуулдаг, хэрэгжүүлэхийг хүсдэггүй ёс бус байдал, завхарлыг арилгахад мэргэшсэн мэргэжилтний оролцоотойгоор хариуцлагатай тогтолцоог бий болгох боломж Монгол улсад бүрдсэн билээ. Гагцхүү шийдвэр гаргах төрийн түшээдийн хүсэл зоригоос хамаарах юм болоод байна уу? Татварын байцаагч нар нууцаар тайлан гаргаж байгаа өнөө үед наадах чинь хэрэгжихгүй ээ, тэд бизнесээ хаахыг хүсэхгүй гэж хэлдэг хүмүүсийн үг санагдлаа. Энэ үйлчилгээг ашиглах нь татварын алба тайлангийн боловсруулалт, үнэн зөвийг хянах, татвар хураах үйл ажиллагаанд 100000 хүнтэй харьцах уу эсвэл 10 орчим этгээдтэй харьцаад үйл ажиллагаагаа сайжруулах уу гэдгийн хариулт болно доо

:)