Татварын Ерөнхий Газар

"Татварын бүртгэл-2019" Улсын Олимпиадын удирдамж.

Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.
 
ХАМРАХ ХҮРЭЭ: 

Оролцогчдыг 2 бүлэгт хувааж оролцуулна.

 1-р бүлэг: Татварын мэргэшсэн зөвлөхүүд, санхүү, бүртгэл, эдийн засгийн мэргэжилтнүүд, нягтлан бодогчид, татварын улсын байцаагчид

2-р бүлэг: Их дээд сургуулийн оюутнууд

 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Үйл ажиллагаа

Шалгаруулалт

I үе шат 2019 оны 11-р сарын 29-нд 14:00 - 16:30 цагт цахим хэлбэрээр явагдана.

·         Олимпиадыг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд оролцох боломжтой.

·         Олимпиадын үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут

·         Оролцогч нь өөрийн байгаа газраас интернэтэд холбогдон оролцоно.

·         Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50 ширхэг бодолттой асуулт бүхий цахим тест ажиллах хэлбэрээр явагдана.

 

·         Тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.

·         Тестийн зөв хариултыг шалгаруулалтын дараа www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсанд нээлттэй байршуулна.

·         Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсанд нээлттэй мэдээлнэ.

·         1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна.

II үе шат 2019 оны 12-р сарын 11-нд 13:00 - 18:00 цагт танхимд явагдана.

·         2-р үе шатанд оролцогчдыг www.cpta.mn, www.baaz.mn www.mta.mn цахим хуудсуудад нээлттэй зарлана.

·         2-р шатанд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ иргэний үнэмлэхтэй, өөрийн биеэр ирж оролцоно.

·         Татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана. 

·         Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.

·         Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.

·         2-р шатны дүнг шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn, сайтаар нээлттэй мэдээлнэ.

·         Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсуудад нээлттэй байршуулна. 

 


 

БҮРТГЭЛ:
Эхлэх хугацаа: 2019 оны 11-р сарын 05ы 9:00 цаг

Дуусах хугацаа: 2019 оны 11-р сарын 27-ны 18:00 цаг хүртэл www.baaz.mn цахим хуудсаар үнэ төлбөргүй бүртгэнэ.

 

ХОЛБОО БАРИХ:

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 70007001,

Зохион байгуулалттай холбоотой мэдээллийг: 76118989

Цахим хуудас: www.mta.mn,          www.cpta.mn,            www.baaz.mn

 

Санаачлагч:

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ

Хамтран зохион байгуулагч:

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС,

“НОВАСОФТ” ХХК,

Дэмжигч:

САНГИЙН ЯАМ,

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР,

Я.МИШИГЛҮНДЭНГИЙН ГЭР БҮЛ

:)