Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журмын төсөл.

Саналаа оруулах.

Хэлэлцүүлэг.

Ундраа2019-12-10
Эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалд өгөх санал 1. Эцсийн эзэмшигч хувьцаагаа борлуулснаас олсон орлогыг яг хэний олсон орлого гэж үзэж албан татвар ногдуулж байгааг илүү тодорхой болгож уг журамд тусгуулах саналтай байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2019 оны хуулийн 30.2-т заасны дагуу эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газрын эрх болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг "тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлого (төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого)-д тооцно" гэсэн байдаг. Өмнөх хуулийн дагуу бол эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоогоо борлуулснаас олсон орлогыг "тухайн эцсийн эзэмшигчийн орлого" хэмээн үзэж эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн зүгээс уг орлогод ногдох албан татварыг суутган авч төлдөг байсан. Харин шинэ хуулийн 30.2-р зүйлд эцсийн эзэмшигчийн олсон уг орлогыг эрх эзэмшигч монголын аж ахуйн нэгжийн орлого байхаар заасан гэж ойлгож байна. иймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалын 3.6-д "...суутган тооцож төсөвт төлнө" гэснийг болон энэхүү аргачлалд уг асуудлыг маш тодорхой болгож тусгуулах саналтай байна. 2. Эцсийн эзэмшигч нь тухайн эрх эзэмшигчийн шууд хувьцаа эзэмшигч бөгөөд гадаадын хуулийн этгээд байх тохиолдолд, ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжид эзэмшиж буй хувьцаагаа борлуулсны орлогод тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжид нь эрх борлуулсны болон эцсийн эзэмшигчид нь хувьцаа борлуулсны албан татварыг давхардуулан ногдуулна гэсэн үг үү? учир нь ААНОАТТХуулийн 30.2-т заасны дагуу эцсийн эзэмшигчийн хувьцаа борлуулсан уг орлогыг монгол аж ахуйн нэгжийн орлого хэмээн үзэж байгаа. Харин оршин суугч биш албан татвар төлөгч нь ААНОАТТХуулийн дагуу монгол улсад олсон эсхүл монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20%-аар албан татвар төлөх зохицуулалттай байна. ААНОАТТХ-ийн 30.7 болон журмын төслийн 3.2-т монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн ийнхүү олсон орлого болон тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцож гаргасан албан татвар ногдуулах орлогын аль өндөр дүнтэй орлогод нь холбогдох албан татварыг нь ногдуулаад бага дүнтэй орлогыг нь албан татвараас чөлөөлнө гэж заасан байх тул гадаадын татвар төлөгчийн хувьд уг орлогын дүнд хоёр төрлийн албан татвар ногдуулах боломжтой гэж харагдаж байна. гэвч татварын үндсэн зарчим бол нэг орлогод давхардуулж татвар ногдуулахгүй байх явдал бөгөөд иймэрхүү тохиолдлыг харгалзан энэхүү журмаар нарийвчлан зохицуулж өгөх саналтай байна. 3. эрх борлуулсны орлогыг 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж хуулийн 30.11 болон журмын төслийн 4.2-т заажээ. энэхүү 30 хоногийг яг хэдий үеэс эхлэн тооцохыг мөн журамд тусгуулах саналтай байна. Үүнд, гэрээний төлбөр хийгдсэнээс хойш, эсвэл гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш, эсвэл хувьцаа эзэмшигч, эсвэл эрх эзэмшигчийн өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад эсхүл татварын албанд бүртгүүлснээс хойш уг хугацааг тоолох эсэхийг тодорхой болгож оруулах саналтай байна. 4. ААНОАТТХуулийн 30.4-р зүйл болон журмын төслийн 2.3-р зүйл нь яг ижил найруулгатай байна. эдгээр зүйлүүдэд найруулгын засварыг оруулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хууль болон журамд "энэ журмын 2.1-д заасан үнэлгээний дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухай эрхийг үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно" гэж заажээ. Үүнээс уншихад борлуулсан шилжүүлсэн хувьцаанаас эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр: 1. 2.1-д заасан үнэлгээний дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас нь хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлох, 2. "тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэх тодорхойлох" гээд хоёр орлогоос хувь тэнцүүлэн тооцох мэт ойлгогдож байна. Хуулийн зарчим болон зорилгын хувьд үзэхэд 2.1-д заасан үнэлгээний дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан шилжүүлсэн хувьцааны тухайн эрх эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцох нь зөв ойлголт гэж үзэж байгаа бөгөөд үүн дээр дахин "тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн..." гэж заасан нь найруулгын алдаа бий болгож байна. 5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалд Гэрээний үнээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцох боломжтой гэж заасан байдаг. арилжааны хэлэлцээрийн явцад олон төрлийн арга замаар тухайн хувьцаа, саналын эрх, хувь оролцоог борлуулах байдал гардаг бөгөөд энэ нь дан гаж хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хэлбэртэй байхаа болиод удаж байна. жишээ нь "earn-in", "farm-in" гэх зэрэг гэрээний төрөл хэлбэрүүд түгээмэл хэрэглэгддэг. иймээс иймэрхүү төрлийн гэрээний харилцааны тохиолдолд гэрээний үнийг хэрхэн тодорхойлох арга замыг мөн тодорхой болгуулах саналтай байна.

:)