Татварын Ерөнхий Газар

Мэндчилгээ .










Монголын татварын алба улиран өнгөрч байгаа 2019 онд татварын багц хуулийн шинэчлэгдэн батлагдаж 2020 оноос хэрэгжиж эхлэх бэлтгэлийг хангаж ажилласан жил байлаа. Ирж буй 2020 он Монголын татварын алба, татвар төлөгчдийн нягт хамтран ажиллаж шинэчлэгдсэн татварын багц хуулиудаа хэрэгжүүлэх чухал он билээ. 

Монголын татварын алба татвар төлөгчиддөө хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд үргэлж тэмүүлэн ажиллах болно.

Эх орныхоо хөгжлийг хамтдаа бүтээсэн эрхэм татвар төлөгчиддөө шинэ жилийн баярын мэнд хүргэе. Татвар төлөгч таны бизнес амжилттай байж, улсын төсөв арвин байх болтугай. 

:)