Татварын Ерөнхий Газар

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа.

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газар, Татвар хураалт удирдлага арга зүйн газраас Том татвар төлөгчийн газар, Нийслэл дүүргийн татварын хэлтсийн сегментийн ахлах байцаагч, тухайн татварын төрөл хариуцсан байцаагч нарыг оролцуулан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагалдан гарсан, захиргааны хэм хэмжээний актын танилцуулга, Ус бохирдуулсны төлбөрийг жишгээр ногдуулах тухай, Олборлох үйлдвэрлэлд ус бохирдуулсны төлбөрийн тооцох аргачлалын танилцуулга сэдвээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Сайханжаргал, Ус бохирдуулсны төлбөр төлөгчийг бүртгэх, тайлан хүлээн авах тухай  ТЕГ-ын ТТҮГ-ын татварын улсын байцаагч Б.Эрдэнэбат, Ус бохирдуулсны төлбөр, төлөвлөгөөний гүйцэтгэл сэдвээр ТЕГ-ын ТХУАЗГ-ын татварын улсын байцаагч Д.Энхтуяа нар  танилцуулга хийж, сургалт явууллаа.










































:)