Сугалааны тохирлын мэдээ.
Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 34,226,375 баримт хамрагдсанаас:
30 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 3
3 сая төгрөгийн 27
1 сая төгрөгийн 302
100 мянган төгрөгийн 3055
30 мянган төгрөгийн 30,712 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 56770184
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 35770402.
#Цахимаар_үйлчлүүлж_цар_тахлаас_сэргийлээрэй
#Маскаа_зүүе_гараа_угаая