Татварын Ерөнхий Газар

Шинээр 535 татвар төлөгч бүртгүүлжээ .

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Монголын татварын алба нь нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”  гарган үйлчилгээ үзүүлж байна. 

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.11.30/

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 7294 татвар төлөгчөөс 33 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ. Татвар төлсөн салбарын ангиллаар нь авч үзвэл уул уурхайн салбараас 29,6 тэрбум төгрөг , банк санхүүгийн салбараас 5,5 тэрбум, мэдээлэл, холбоо, сүлжээний салбараас 0,6 тэрбум, цахилгаан, дулааны салбараас 1,1 тэрбум, бусад 1,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.

Цахим тайлан

Гуравдугаар улирлын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлсэн. Харин НӨАТ-ын 10 дугаар сарын тайлангийн ирц 81,8 хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээг  107,355 татвар төлөгч ирүүлжээ. 

Цахим үйлчилгээ

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 13967 татвар төлөгч цахим үйлчилгээ авсан байна. Шинээр татвар төлөгчөөр 3 аж ахуйн нэгж, 532 хувь хүн бүртгүүлж, 3133 хүсэлт ирүүлснээс 2674 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 1045 хуулийн этгээд, 1960 иргэн авчээ. 

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу  1229  иргэнд зөвлөгөө өгч үйлчилсэн бол аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрсдийн цахим хаягаар үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. 



:)