Татварын Ерөнхий Газар

Үнэ шилжилтийн тайлан гаргах тухай.

Татвар төлөгч Та хэдэн төрлийн Үнэ шилжилтийн тайлан гаргах вэ?

1. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан – ҮШТ-01

2. Дотоод үнэ шилжилтийн тайлан (Local file) – ҮШТ-02

3. Ерөнхий үнэ шилжилтийн тайлан(Master file) – ҮШТ-03

4. Улс бүрээр тайлан(CbC) – ҮШТ-04


Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч бүр гаргана.

Дотоод үнэ шилжилтийн тайлан, Ерөнхий үнэ шилжилтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор дараах татвар төлөгч гаргана.

2019 оны санхүүгийн тайлангаар 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон ;

Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд 2019 онд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон группийн гишүүн компани;

Гадаадын хөрөнгө оруулалттай бүх компани гаргана.

Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журмын тухай хичээл

Үнэ шилжилтийн тайлан, нөхөх заавар хичээл



:)