Татварын Ерөнхий Газар

Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан гаргах тухай .

УЛС БҮРЭЭР ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН ГАРГАХ ТАЛААР:

Улс бүрээр үнэ шилжилтийн тайланг Үндэстэн дамнасан группийн нэгтгэсэн тайлангаар өмнөх санхүүгийн жилд 1.7 их наяд, түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлого олсон дараах этгээд гаргана:

1. Монгол улсад байрладаг Үндэстэн дамнасан группийн толгой этгээд 

2. Үндэстэн дамнасан группийн Монгол улсад байрладаг томилогдсон тайлагнагч этгээд 

Монгол Улсын Татварын алба нь гадаад улсын Татварын албатай мэдээллийг автоматаар харилцан солилцож эхлэх боломжтой болсон өдрөөс эхлэн Үндэстэн дамнасан группийн Монгол улсад байрладаг томилогдсон тайлагнагч этгээд Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан гаргах тул 2020 онд уг тайланг гаргахгүй болохыг анхаарна уу.

2020 оны хувьд зөвхөн Монгол улсад байрладаг Үндэстэн дамнасан группийн толгой этгээд уг тайланг ирүүлнэ.

УЛС БҮРЭЭР ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН МЭДЭГДЭЛ ГАРГАХ ТАЛААР:

2020 оны хувьд зөвхөн Монгол улсад байрладаг Үндэстэн дамнасан группийн толгой этгээд уг тайланг гаргах ба “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдэл”-ийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ. Татвар төлөгч тухайн төрлийн бүртгэлээр бүртгүүлэх хүсэлт илгээж, төрөл нэмүүлснээр мэдэгдэл ирүүлэх боломжтой болно.


:)