"Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, татвараа төлсөн танд баярлалаа" : Үндэсний Татварын Алба

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн заавар


                                                                         Нэг. Зорилго


1.1.    Энэхүү зааврын зорилго нь “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль” /цаашид Хууль гэх/-иар тогтоосон хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцож тайлагнах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

                                                                     Хоёр. Эрх зүйн үндэслэл
   
2.1. Албан татвар төлөгчийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцож, тайлагнахад Хуулийн 16, 24, 25, 27, 271 дугаар зүйлүүд, Монгол Улсын Сангийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 104 тоот тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам” /цаашид Журам гэх/-ыг мөрдлөг болгоно.

                                                                         Гурав. Хамрах хүрээ

3.1. Энэхүү зааврыг Үндэсний татварын албаны хэмжээнд дагаж мөрдөнө. 

                                                        Дөрөв .  Албан татвараас чөлөөлөх


4.1. Албан татвараас чөлөөлөгдөх орлого, түүнийг тооцох

4.1.1.  Албан татвараас чөлөөлөгдөх орлогод Хуулийн 15.2 болон 16 дугаар зүйлд заасан орлогууд хамаарна.

4.1.2. Хуулийн 15.2.1-15.2.4-т заасан орлогыг Хуулийн 15.2-т заасны дагуу албан татвар ногдох орлогод хамааруулахгүй тул албан татвараас чөлөөлөх тооцоо хийж тайлагнахгүй.

4.1.3. Хуулийн 16 дугаар зүйлд заасан орлогыг чөлөөлөхдөө албан татвар ногдох нийт орлогоос хасч тооцно.

4.1.4. Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “хууль, тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт,  нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж” гэдэгт дор дурьдсан ба цаашид бий болж болох эдгээртэй адилтгах орлого хамаарна. Үүнд:
4.1.4.1    Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.5, 5.1.8-5.1.11-д заасан нөхөн олговор;
4.1.4.2    Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан мөнгөн тэтгэмж;
4.1.4.3    Галын аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3-т заасан тэтгэвэр, тэтгэмж,  нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж;
4.1.4.4    Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.5    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6-д заасан нөхөн төлбөр;
4.1.4.6    Дипломат албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан нэг удаагийн тэтгэмж;
4.1.4.7    Дотоодын цэргийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.8    Хувь хүний хамгаалалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан тэтгэмж;
4.1.4.9    Монгол Улсын Хувь хүний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5, 13-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж;
4.1.4.10    Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн1, 2 заасан тэтгэвэр, тэтгэмж;
4.1.4.11    Монгол Улсын Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, 3-т заасан тэтгэмж мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан нэг удаагийн мөнгөн урамшуулал;
4.1.4.12    Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тэтгэмж;
4.1.4.13    Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан тэтгэмж;
4.1.4.14    Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-4 заасан тэтгэмж, нөхөн төлбөр;
4.1.4.15    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2, 5 дугаар зүйлд заасан тэтгэвэр, тэтгэмж;
4.1.4.16    Нийгмийн халамжийн тухай хуулийн 19, 191, 20, 23 дугаар зүйлд заасан тэтгэмж, нөхөн олговор;
4.1.4.17    Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.18    Прокурорын байгууллагын тухай  хуулийн 35 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.19    Тагнуулын байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан тэтгэмж, 26 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн тэтгэмж;
4.1.4.20    Татварын ерөнхий хуулийн 39 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.21    Төмөр замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 31.3-т заасан нэг удаагийн мөнгөн тэтгэлэг;
4.1.4.22    Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, 30 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.23    Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.24    Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
4.1.4.25    Улс төрийн зарим албан тушаалд тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан тэтгэмж;
4.1.4.26    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөн олговор;
4.1.4.27    Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.4-т заасан нөхөн олговор, мөнгөн тусламж;
4.1.4.28    Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмж, 97 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр;
4.1.4.29    Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмж;
4.1.4.30    Цэргийн албан хаагчийн   тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмж, 19 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан нэг удаагийн тэтгэмж;
4.1.4.31    Шүүхийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 5 тэтгэвэр, тэтгэмж, 84 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж;
4.1.4.32    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж;
4.1.4.33    Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, тэтгэмж.

4.1.4. “Донорын олговор” нь Донорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хэмжээрээр тодорхойлогдоно.

4.1.5. “Даатгалын нөхөн төлбөр”-ийн хэмжээг Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгагчаас хууль болон гэрээнд заасны дагуу олгож буй нөхөн төлбөрийн хэмжээгээр тогтоох ба дараахь баримтаар нотлогдоно. Үүнд:   
4.1.5.1.    даатгуулагчийн өргөдөл;
4.1.5.2.    даатгалын батлагааны эх хувь;
4.1.5.3.    учирсан хохиролын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материал.
4.1.6. “... хөдөлмөр хамгааллын ... хор саармагжуулах ундааны үнэ ...”-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 2 зааснаар авч үзнэ. “... дүрэмт хувцас...”- гэдгийг тухайн салбарын хуулинд энэ тухай зааснаар авч үзнэ.
 
4.1.7.  “Гамшгийн үед...” гэснийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу тодорхойлно.

4.1.8. “Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 3.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй ... хувь хүн” нь Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасан орлогыг албан татвараас чөлөөлүүлэх бол “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 45 дугаар зүйлд заасны дагуу гаргуулсан магадлагаатай байна.  

4.1.9. Энэхүү зааврын 4.1.3-д заасан чөлөөлөх орлогыг татвар ногдох орлогоос хасч тооцох явцад чөлөөлөгдөх орлогын дүн албан татвар төлөгчийн тухайн татварын жилд төлбөл зохих татварын хэмжээнээс их байвал албан татвар төлөгч нь илүү төлсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу шийдвэрлүүлнэ.

4.1.10. Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-д заасан орлого нь албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн татвар ногдох орлогоос их, татвар илүү төлсөн бол  Журмын 2.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.

4.1.11.  Татварын алба Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-д заасан “...орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан ... орлого”-ыг чөлөөлөхдөө албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:

4.1.11.1.    Бичгээр гаргасан хүсэлт;
4.1.11.2.    Үл хөдлөх хөрөнгийн газраас тухайн хувь хүнд олгосон “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”;
4.1.11.3.    Хувь хүн зээл авсан бол банк болон санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ;
4.1.11.4.    Хувь хүн өөрийн орлогоор орон сууцаа барьсан бол орон сууцны материалын зардлын баримт, үнэлгээ;
4.1.11.5.    Орон сууц барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг нотлох баримт;
4.1.11.6.    Хувь хүн нь өөр этгээдийн өмчилж байсан орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт эсхүл түүний хуулбар
4.1.12. “Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого”-ыг чөлөөлөхдөө Засгийн газраас гаргасан  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн  жагсаалтыг үндэслэнэ.
4.1.13. “Хувь хүн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног, төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого”-ыг  чөлөөлөхдөө тухайн орон нутгийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрхэлж буй нэгжийн  тодорхойлолтыг үндэслэнэ.

                                                            Тав. Албан татварын хөнгөлөлт

5.1. Хуулийн 24 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг дараахь байдлаар эдлүүлнэ. Үүнд:

5.1.1.    Хуулийн 24.1 болон 24.5-д заасан хөнгөлөлтийг тооцохдоо төлбөл зохих албан татвараас хасч;
5.1.2.    Хуулийн 24.6, 24.7-д заасан хөнгөлөлтийг тооцохдоо сургалтын төлбөрийн хэмжээг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч. 

5.2. Хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6-д заасан орлогын дүнгээс тус тус Нийгмийн даатгалын хуулийн дагуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хассан орлогын дүнд 10%-иар  албан татвар ногдуулж сар бүр төлбөл зохих албан татвараас 7000 төгрөг хасч хөнгөлөлт үзүүлнэ.

5.3. Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан орлогод 10%-иар албан татвар ногдуулах бөгөөд төлбөл зохих албан татварын дүнгээс сард 7000 төгрөг хасч тооцохгүй зөвхөн татварын жилийн эцэст “Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас”-аар тооцоо хийж  84000 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ.

5.4. Татварын алба Хуулийн-ийн 24 дугаар зүйлийн 6-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.4.1.    Бичгээр гаргасан хүсэлт;
5.4.2.    Тухайн оюутныг төрсөн буюу үрчилсэн хүүхэд гэдгийг нотлох баримт;
5.4.3.    Оюутны сургуулийн тодорхойлолт;
5.4.4.    Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр  төлсөн тухай орлогын баримт;
5.4.5.    Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар.

5.5. Татварын алба Хуулийн-ийн 24 дугаар зүйлийн 7-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.5.1.    Бичгээр гаргасан хүсэлт;
5.5.2.    Тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлдэг болохыг нотлох тодорхойлолт /хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд шаардлагагүй/;
5.5.3.    Оюутны сургуулийн тодорхойлолт;
5.5.4.    Сургалтын төлбөр  төлсөн тухай орлогын баримт;
5.5.5.    Оюутны цалингийн тодорхойлолт /хувираа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Татварын албатай тооцоо хийсэн баримт/;
5.5.6.    Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар.


                                               Зургаа.  Хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоо хийх


6.1. Татварын алба Хуулийн 15.2 болон 16 дугаар зүйлд заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөх, 24.1, 24.5, 24.6-д болон 25 дугаар зүйлд заасан албан татварын хөнгөлөлт эдлэх албан татвар төлөгчийг Татварын ерөнхий газрын даргын 200... оны .... сарын .... өдрийн .... тоот тушаалаар батлагдсан ТТ-06/А/ маягт буюу “Хувь хүний албан татвар тодорхойлох тайлан”, ТТ-06/Б/ маягт буюу “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн орлогын дэлгэрэнгүй мэдээ”-г нөхөх зааварын дагуу тус тус нөхөж  Хуулийн 28.2-т заасан хугацаанд харьяалах татварын албанд тайлагнасан байдалд хяналт тавьж ажиллана.

6.2. Татварын алба нь албан татвар төлөгчийг татварын тооцоо хийж, тайлагнах үедээ хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авахдаа албан татвар төлөгч хөнгөлөлт, чөлөөлөлтийг ямар хэлбэрээр эдлэх тухайгаа зааж өгсөн эсэхийг хянаж үзнэ. Үүнд:

6.2.1.  дараагийн сар, улирал, жилд төлөх тухайн албан татварт шилжүүлэн тооцох;
6.2.2.  хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох;
6.2.3.  дараагийн сар, улирал, жилд ногдох албан татвар ногдох орлогын дүнд шилжүүлэн тооцох;
6.2.4.  илүү төлсөн албан татварыг буцаан авах.

6.3. Татварын алба Хуулийн 4.1.4-т заасан Суутгагч албан татвар төлөгчийн Хуулийн 11.1.1-11.1.6 заасан орлогод ногдсон албан татварын дүнгээс мөн Хуулийн 24.1 заасан хөнгөлөлтийг эдлүүлсэн тайланг ТТ-11/2/ буюу “Гэрээгээр олгосон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ” маягтыг нөхөх зааварын дагуу нөхөж Хуулийн 28.1-д заасан хугацаанд харьяалах татварын албанд тайлагнасан байдалд хяналт тавьж ажиллана. 

6.4. Татварын алба нь албан татвар төлөгчийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тооцоог хийхдээ хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэйг нотолсон холбогдох баримтуудыг хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоонд бүрэн хавсаргасан эсэхийг нягтлан үзнэ.
    
6.5. Харьяалах татварын албаны Нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагч эсхүл хураагч албан татвар төлөгчийн гаргасан тайлан болон хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтийг хүлээн авч Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 256 тоот тушаалаар батлагдсан “Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журам”-ын 4,6 -д заасны дагуу хянан, албан татварыг тооцож, тухайн татварын жилд төлбөл зохих албан татвараас илүү гарсан хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбогдсон дараах арга хэмжээг авна. Үүнд:

6.5.1.  дараагийн сар, улирал, жилд төлөх тухайн албан татварт шилжүүлэн тооцох бол холбогдох тэмдэглэлийг хийж мэдээллийн санд бүртгэнэ;
6.5.2.  хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох бол холбогдох тэмдэглэлийг хийж мэдээллийн санд бүртгэн, бусад төрлийн албан татварт шилжүүлэн тооцно;
6.5.3.  дараагийн сар, улирал, жилд ногдох албан татвар ногдох орлогын дүнд шилжүүлэн тооцох бол холбогдох тэмдэглэлийг хийж мэдээллийн санд бүртгэнэ;
6.5.4. илүү төлсөн албан татварыг буцаан олгох бол буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлсон саналыг боловсруулна.

6.6. Татварын алба жил дамжин хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх тохиолдолд албан татвар төлөгчийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж буй объект /орон сууц г.м/ нь өөрийн өмчлөлд байгаа эсхүл түүний хүүхэд их, дээд болон мэргэжлийн сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа эсхүл оюутан суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж орлого олж буйг нотлох баримт бүрдүүлж ирэхийг хүснэ. 
 
6.7. Харьяалах татварын алба нь уг зааварын 6.4.4-т заасан нөхцөлд албан татвар төлөгчид буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлсон санал, холбогдох материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлнэ.   



                                                                  ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР