Татварын Ерөнхий Газар

Олон улсын стандартад нийцсэн Чанарын менежмент, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ .

  Татварын ерөнхий газарт Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015,  Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг нэвтрүүлэх ISO төслийн багуудыг ТЕГ-ын даргын тушаалаар байгуулж, ажлаа эхлүүлэв. 

   Төслийн багуудаас ТЕГ-ын удирдлага, ажилтнуудад Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001:2015 болон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартын хэрэгжүүлэлтийн сургалтыг зохион байгууллаа.   

   Монголын татварын алба үйл ажиллагаандаа татвар төлөгч, үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжтай, чанартай үйлчилгээ үзүүлэх байгууллагын соёлыг хөгжүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, үйлчилгээний чанар, шуурхай, нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор ISO 9001:2015 Олон улсын стандартад нийцсэн Чанарын менежментийн тогтолцоог  нэвтрүүлнэ.  

   Татварын ерөнхий газарт ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (МАБУТ)-ны олон улсын стандартыг нэвтрүүлэх төслийн 1-р үе шат болох бэлтгэл ажлууд бүрэн хийгдсэн. Хоёрдугаар үе шатны мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлж, баримт бичгийг боловсруулж байна. Гуравдугаар шатанд батлагдсан баримт бичиг, эрсдэлийн төлөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлнэ. Дөрөв ба тавдугаар үе шатанд МАБУТ-ны хяналт, сайжруулалт, баталгаажуулалтын аудит, гэрчилгээжилтийн үе шатыг хэрэгжүүлнэ. Энэхүү стандартыг Татварын ерөнхий газарт нэвтрүүлж, тасралтгүй сайжруулалтыг хийснээр байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо бий болж, гадаадын эрх бүхий байгууллагатай татварын зорилгоор мэдээлэл автоматаар харилцан солилцоход нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах чухал ач холбогдолтой юм. 

:)