Татварын Ерөнхий Газар

Бүгд Найрамдах Киргиз Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, бусад газар хэлтсийн дарга нарын хамт  Бүгд Найрамдах Киргиз Улсын Татварын албаны дэд дарга Дубанаев Адилет Садырбекович тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Киргиз улсын татварын алба, Монголын татварын албаны үйл ажиллагааны цахимжилт, тэр дундаа НӨАТ-ын “Ebarimt” системийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлж, хоёр тал цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх талаар санал солилцов.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан болж байгаа юм.


:)