Татварын Ерөнхий Газар

ЖАЙКА -ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон даргыг хүлээн авч уулзлаа .

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Танака Шиничиг хүлээн авч уулзлаа.  Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголын татварын алба нь ЖАЙКА-тай 1998 оноос эхлэн 9 төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оноос Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Цаашид татварын албаны ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцсэн татварын хяналт шалгалтыг явуулах, их өгөгдлийг хөгжүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, зохицуулалтын орчныг сайжруулахад хамтран ажиллаж, хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, нутаг буцаж буй Тамуро Эрикод  Монголын татварын албаны хөгжилд хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлж,  дурсгалын зүйл гардуулав.




























:)