Татварын Ерөнхий Газар

Гар зураг, тикток уралдааны дүн гарлаа.

Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачууд, залуусын дунд 22 дахь жилдээ гар зураг, тик ток бичлэгийн уралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд цахимаар зохион байгууллаа.

 “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” хариуцлагатайтагаар татвараа төлөх нь иргэн хүн эх орондоо оруулж буй үнэтэй хувь нэмэр гэсэн сэдэв, агуулгын хүрээнд зарласан уг уралдаанд 1800 хүүхэд багачууд, залуус бүтээлээ ирүүлж оролцов. 

Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээл нь уралдааны сэдэвтэй нийцэж буй эсэх, зургийн ур чадвар, зургийн агуулга илэрхийлсэн байдал зэргийг гол үзүүлэлт болгон гар зургийн бүтээлийг 1-4 дүгээр анги, 5-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн 3 ангилалаар, тикток уралдааныг насны ангилалгүйгээр тус тус шалгарууллаа.

2021 оны гар зургийн уралдаанд шалгарсан ахлах ангийн шилдэг сурагчид

1. Нэгдүгээр байр. Хэнтий аймаг, Хан Хэнтий Цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ө.Эрдэнэбат

2. Хоёрдугаар байр. Хөвсгөл аймаг Мөрөн сум Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12в анги Х.Халиунболд

3. Гуравдугаар байр. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Энхтөрийн Магнайбаяр

4. Тусгай байр. Баян-Өлгий аймагийн Цэнгэл сумын ЕБ 1-р сургуулийн 11Б ангийн сурагч Кеншилик овогтой Аллаберген

5. Тусгай байр. Дархан-Уул аймаг Дархан Эмпати Сургууль 11с анги Энхтайваны Мишээл

6. Тусгай байр. Увс аймаг Улаангом сумын ЕБ-ын Эрдмийн эхлэл сургуулийн 10а ангийн сурагч М.Халиунаа

7. Тусгай байр. Хэнтий аймаг Хэрлэн сум Тэмүүжин цогцолбор сургууль 10б анги сурагч Ану-Үжин

8. Тусгай байр. Чингэлтэй дүүрэг 117-р сургууль 12В анги У.Номин

2021 оны гар зургийн уралдаанд шалгарсан дунд ангийн шилдэг сурагчид

1. Нэгдүгээр байр. Чингэлтэй дүүргийн 72 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч О.Түвшинжаргал

2. Хоёрдугаар байр. Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн 6к ангийн сурагч Батсайханы Намуунаа

3. Гуравдугаар байр. Чингэлтэй дүүрэг 5-р дунд сургууль 5В ангийн сурагч Энхбаярын Уудам

4. Тусгай байр. Баянзүрх дүүрэг 14-р сургуулийн 9д ангийн сурагч Б.Эмүүжин

5. Тусгай байр. Дорнод аймаг Хэрлэн сум Долоодой ЕБС-ийн 8а ангийн сурагч Д.Жавхланттөгөлдөр 

6. Тусгай байр.  Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ЕБС-1 8б анги сурагч Д.Нандин-Эрдэнэ

7. Тусгай байр. Увс аймаг улаангом 1р сургуульд 6д анги С.Хишгээ

8. Тусгай байр. Ховд аймаг Мөнххайрхан сум 5а ангийн сурагч Я.Болор-Эрдэнэ

2021 оны гар зургийн уралдаанд шалгарсан бага ангийн шилдэг сурагчид

1. Нэгдүгээр байр. Баянгол дүүрэг Монгени сургууль 4д анги Э.Содбилэг 

2. Хоёрдугаар байр. Баянгол дүүрэг Монгени сургуулийн 2г анги Бат-Очирын Жаргалан

3. Гуравдугаар байр. Хэнтий аймаг Тэмүүжин Цогцолбор Сургууль 2д анги Э. Маралмаа

4. Тусгай байр. Увс Улаангом сум  4-р сургууль 2-р анги сурагч Х.Ариунгэрэл

5. Тусгай байр. Дархан уул аймгийн ОИЦ сургуулийн 2-2 ангийн сурагч З. Гэгээнхүслэн

6. Тусгай байр. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4б ангийн сурагч Болорын Агармөрөн

7. Тусгай байр. Баянхонгор аймаг Алгоритм сургууль 2а анги Ө.Есүгэн

8. Тусгай байр. Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч М.Анхил

2021 оны  Тикток бичлэгийн уралдаанд шалгарсан оролцогчид

1. Нэгдүгээр байр. УБ хот Kings Kid’s сургууль 8б сурагч Амартүвшин Гэрэл 

2. Хоёрдугаар байр. Баянхонгор аймгийн Бууцагаан сум ЕБС ийн 3б анги сурагч Дагдангийн Ган-Од

3. Гуравдугаар байр. Дорноговь аймаг ЕБ-н 1-р сургууль 2в ангийн сурагч Ү.Анударь. ЕБ-ийн 2-р сургууль 3г ангийн сурагч Э.Эмүжин. ЕБ-ийн 2-р сургуулийн 1г ангийн сурагч Э.Тэмүжин

4. Тусгай байр. Хан-Уул дүүрэг, 18-р сургуулийн 4д ангийн сурагч О.Энхзаяа

5. Тусгай байр. Баянгол дүүрэг ОУЦ 11-4анги Б.Таскын

6. Тусгай байр. Дорноговь аймаг Замын-Үүд сумын 12а ангийн сурагч А.Шинэцэцэг

7. Тусгай байр.  Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн 6г ангийн сурагч Д.Энхмөнх,Д.Мөнхжин

8. Тусгай байр. Чингэлтэй дүүрэг 61 сургууль 2б Ц.Энриймаа

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цахимаар хүргүүлэх тул шалгарсан оролцогчид өөрсдийн шуудангийн хаяг болон холбогдох дугаарыг   mtataxday@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Өөрсдийн оюун бодол, ур чадвараа гарган уралдаанд оролцож, бүтээлээ ирүүлсэн бүх хүүхэд, залуусдаа БАЯРЛАЛАА. 





:)