Татварын Ерөнхий Газар

Татвар төлөгчдийн анхааралд .

Коронавируст халдвар /КОВИД/-19/ -ын цар тахлын үед татвар төлөгчдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан “Ажлын өдөр шилжүүлэх тухай” 175 дугаар тогтоол, Сангийн яамнаас санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбогдуулан 2021 оны эхний хагас жилийн буюу улирлаар тайлагнах татварын тайлан хүлээн авах хугацааг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасныг мэдэгдэж байна.  

Санамж: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар татвар төлөх хуулийн хугацаанд хамаарахгүй болно. 

                                                                                    ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

:)